"Тусламж:Засварлах"-ны өөр хувилбарууд
(→Видео заавар) |
(→"Хэлэлцүүлэг" хуудас) |
||
(Хэрэглэгчид дундын нэг хувилбар харагдахгүй) | |||
177-р мөр: | 177-р мөр: | ||
Энэ '''долгионтой зураас''' (~)-ыг Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийнхээ эцэст гарын үсгээ үлдээхдээ ашиглаарай. | Энэ '''долгионтой зураас''' (~)-ыг Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийнхээ эцэст гарын үсгээ үлдээхдээ ашиглаарай. | ||
− | Хэрэв 4 ширхэг долгионтой зураас (<nowiki>~~~~</nowiki>) бичвэл Таны хэрэглэгчийн нэр, бичлэг хийсэн огноо үлдэнэ. | + | Хэрэв 4 ширхэг долгионтой зураас (<nowiki>: ~~~~</nowiki>) бичвэл Таны хэрэглэгчийн нэр, бичлэг хийсэн огноо үлдэнэ. |
− | : [[ | + | : [[Хэрэглэгч:Almas|Almas]] 05:36, 1 Аравдугаар сар 2009 (UTC) |
− | Хэрэв 3 ширхэг (<nowiki>~~~</nowiki>) бол, зөвхөн таны хэрэглэгчийн нэр: | + | Хэрэв 3 ширхэг (<nowiki>: ~~~</nowiki>) бол, зөвхөн таны хэрэглэгчийн нэр: |
− | : [[ | + | : [[Хэрэглэгч:Almas|Almas]] |
− | Хэрэв 5 ширхэг бол (<nowiki>~~~~~</nowiki>) зөвхөн огноо үлдэх болно: | + | Хэрэв 5 ширхэг бол (<nowiki>: ~~~~~</nowiki>) зөвхөн огноо үлдэх болно: |
− | : | + | : 05:36, 1 Аравдугаар сар 2009 (UTC) |
* "Текстэн хайрцаг" дахь бэлэн багажууд дотор "Таны бичлэг үйлдсэн цаг бүхий гарын үсэг" гэсэн товч байгаа тул түүнийг ашиглаарай. | * "Текстэн хайрцаг" дахь бэлэн багажууд дотор "Таны бичлэг үйлдсэн цаг бүхий гарын үсэг" гэсэн товч байгаа тул түүнийг ашиглаарай. |
13:36, 1 Аравдугаар сар 2009-ий байдлаарх одоогийн засвар
Энэхүү хуудас нь Дусал нэвтэрхий толийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал, Та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Дусал нэвтэрхий толь нь чөлөөт агуулгатай, бидний сайн дурын оролцоотойгоор баяжих нэвтэрхий толь юм. Та энэ нэвтэрхий толины нэг зохиогч нь болж болно.
- Энэ хуудас нь Танд, Дусал нэвтэрхий толины өгүүллийг засварлах, шинэ өгүүллэг оруулахад хэрэг болох мэдээллийг өгнө.
Гарчиг
Оршил
Дусал нэвтэрхий тольны хуудсыг хэвлэх, засварлах нь хялбархан.
Үүний тулд текстийн хамгийн дээд талд, зүүн гар талаасаа 3 дахь "Засварлах" товчийг дарж, тухайн хуудасны өгүүллийг (бичлэгийг) өөрчилнө. "Засварлах" товчийг дарахад тухайн өгүүллийг засах, бичлэг нэмэхэд зориулсан "текст хайрцаг" гарж ирнэ. Тэнд өгүүллээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.
Тухайн өгүүллийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүллэг дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики програм нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.
Шинэ хуудас нээх
- Гол өгүүлэг нь Шинэ хуудас яаж үүсгэх вэ?
Шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүлэл) нээхийн тулд "Хайлт" цонхонд гарчгаа бичээд "Явах" товчийг дарна уу. Хэрэв Таны бичсэнтэй ижил гарчигтай өгүүллэг байхгүй бол, хайлтын үр дүнг харуулсан хуудасны дээд талд байх "Хайх" гэсэн үгийн доор, жижиг шрифтээр ". . . гэж хайлаа" гэсэн бичиг гарна.
". . ." цэгийн оронд таны бичсэн гарчиг улаан өнгөтэй харагдах ба Та уг улаан линк дээр дарж шинэ хуудас үүсгэнэ. Уг шинэ хуудас нь " . . . -д засвар хийж байна." гэсэн гарчигтай байна.
Аливаа өгүүллийн гарчиг нь олон тоон дээр биш ганц тоон дээр байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн Гарчгийн эхний үсэг томоор байх хэрэгтэй. Хэрэв гарчгийн хоёр дахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчгийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Энэ нь сүүлд, бусад хүмүүс тухайн өгүүллэгийг хайх, олоход хялбар байх болно. Жишээлбэл, "Хүүхдүүд" биш "Хүүхэд", "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.
Шинэ өгүүллийн гарчиг нь текстийн эхний өгүүлбэрт байгаа бол түүнийг тодруулах нь зүйтэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ.
Ойр зуурын хэрэгцээт зүйлс
Тодруулсан үгс
- Энэ бол Тодруулсан үгс юм.
Үүнийг хийхийн тулд, тухайн үгийнхээ өмнө болон хойно нь гурван (') тэмдгийг тавиарай.
Жишээлбэл: '''Тодруулсан үгс''' = Тодруулсан үгс
Налуу үгс
- Энэ бол Налуу үгс юм.
Үгийг налуулахын тулд тухайн үгнийхээ өмнө болон хойно нь хоёр (') ийм тэмдэг тавина.
Жишээ нь: ''Налуу үгс'' = Налуу үгс
Дусал нэвтэрхий толийн бусад хуудсуудтай холбоос (линк) хийх
Дорж бол Монгол хүн.
Энд байгаа "Монгол" гэдэг үг дээр дарвал "Монгол" гэдэг өгүүлэлтэй холбогдоно. Энэ дотоод холбоосыг хийхийн тулд:
- Дорж бол [[Монгол]] хүн. = Дорж бол монгол хүн. гэж бичнэ.
Бас ийм байж болно.
Дорж Монголоос ирсэн.
- Үүнийг: Дорж [[Монгол]]оос ирсэн гэж бичнэ.
Мөн ийм байдлаар бичиж болно. Дорж цэлмэг хөх тэнгэртэй оронд төрсөн юм.
Энэ өгүүлбэр дэх "...цэлмэг хөх тэнгэртэй оронд..." гэдэг хэсэг нь "Монгол" гэдэг өгүүлэлтэй холбогдоно.
- Үүнийг ингэж бичнэ: Дорж [[монгол|цэлмэг хөх тэнгэртэй оронд]] төрсөн юм.
Гадаад холболт хийх
Мэдээллийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна:
- "Нүцгэн" линк: http://wiki.dusal.net/ (хамгийн муу хэлбэр)
- "Шигтгэсэн" линк: [1] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой)
- Нэртэй линк: Дусал
Мэдээллийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна: # "Нүцгэн" линк: http://wiki.dusal.net/ (хамгийн муу хэлбэр) # "Шигтгэсэн" линк: [http://wiki.dusal.net/] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой) # Нэртэй линк: [http://wiki.dusal.net/ Дусал вики]
Бичлэгийн агуулгатай холбоогүй (жижиг) өөрчлөлт
Үг үсэг, дүрмийн алдаа засах, эсвэл ганц нэг үг өөрчилсөн үедээ "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагтлаарай. Хэрэв тухайн өгүүллийн агуулга, зураг зэргийг өөрчилсөн тохиолдолд, "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагталж болохгүй.
Дэд гарчиг, дэд сэдвүүд
Таны одоо уншиж буй "Хэрхэн хуудас засварлах бэ?" сэдэв нь "Оршил", "Ойр зуурын хэрэгцээт зүйлс", түүн дотор "Тодруулсан үгс" "Налуу үгс" зэрэг хэд хэдэн дэд гарчгуудтай байгаа. Эдгээр дэд гарчиг, дэд гарчиг доторх жижиг хэсгүүдийг доорх байдлаар үүсгэнэ.
==Ойр зуурын хэрэгцээт зүйлс==
Арай жижгийг нь:
===Тодруулсан үгс===
Бүр жижгийг нь:
====Энэ хуудсанд байхгүй==== гэх мэтээр
Таныг дэд гарчиг үүсгэх бүрд, Вики автоматаар Агуулгын - гарчгийг хуудасны эхэнд үүсгэх болно. "Агуулга" 3-с дээш дэд хэсэгтэй өгүүлэлд автоматаар үүснэ
Жагсаах, дугаарлах
Энэ бол жагсаалт:
- Нохой
- Муур
- Шувуу
Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
* Муур
* Шувуу
Та ийм байдлаар үүсгэж болно:
- Нохой
- Том нохой
- Жижиг нохой
- Пудель
- Нохой
Дээрхийг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
** Том нохой
** Жижиг нохой
*** Пудель
Энэ бол дугаарлалт:
- Нохой
- Муур
- Шувуу
Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
# Нохой
# Муур
# Шувуу
Шинэ мөрний эхэнд зай авах
Мөрний эхэнд та зай авч болно.
Жишээлбэл,
Нохой
- Том нохой
- Жижиг нохой
Муур
Үүнийг доорхи байдлаар хийнэ:
:Том нохой
- Хэрвээ та нэгээс олон удаа (:) уг тэмдэглэгээг хийвэл тэр хэмжээгээр зай ихсэх болно.
Текст голлуулах
Үүнийг доорхи байдлаар хийнэ.
<center>Энэ текст голлосон байна уу?</center>
Код оруулах
Код оруулах бол <pre>Код...</pre> гэсэн таг ашиглана. Жишээ нь:
<pre>
<html>
<body>
<? echo "Hello world"; ?>
</body>
</html>
</pre>
гэж оруулахад дараах байдалтай харагдана:
<html> <body> <? echo "Hello world"; ?> </body> </html>
"Хэлэлцүүлэг" хуудас
Тухайн өгүүллийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүлэл дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики программ нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.
Энэ долгионтой зураас (~)-ыг Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийнхээ эцэст гарын үсгээ үлдээхдээ ашиглаарай.
Хэрэв 4 ширхэг долгионтой зураас (: ~~~~) бичвэл Таны хэрэглэгчийн нэр, бичлэг хийсэн огноо үлдэнэ.
- Almas 05:36, 1 Аравдугаар сар 2009 (UTC)
Хэрэв 3 ширхэг (: ~~~) бол, зөвхөн таны хэрэглэгчийн нэр:
Хэрэв 5 ширхэг бол (: ~~~~~) зөвхөн огноо үлдэх болно:
- 05:36, 1 Аравдугаар сар 2009 (UTC)
- "Текстэн хайрцаг" дахь бэлэн багажууд дотор "Таны бичлэг үйлдсэн цаг бүхий гарын үсэг" гэсэн товч байгаа тул түүнийг ашиглаарай.
Видео заавар