Юникс/Линукс-ын түүх?

Дусал нэвтэрхий толь-с

Юникс, Миникс, Линукс үйлдлийн системүүд ижилхэн үү? Ямар учиртай зүйлс вэ гэдэгт хариу өгөх зорилгоор гурвуулангийнх нь түүхээс товч бөгөөд ойлгомжтой дурьдахыг зорилоо. 1965 Bell лаборатор масачүсэтс институт [MIT] хамтран олон-хэрэглэгчийн олон процессорын, олон төвшиний (шаталсан) файлын систем бүхий шинэ үйлдлийн систем гаргахаар Олон [Multics] хэмээх проект зохион хамтран ажиллаж эхлэв. Учир нь тэр үед олон жижиг үйлдлийн системүүд тархсан байсан ба програмууд нь зөвхөн нэг тус бүрд нь зориулагдан бичигддэг (нэг нь нөгөө үйлдлийн системүүд дээр ажиллахгүй) нь мэдээллийн системийн технологи маш үнэтэй болгоход хүргэж байлаа. 1969 [Multics] проект дээр ажиллаж байсан [Bell] лабораторын программистууд [Ken Thompson, Dennis Ritchie, Rudd Canaday,] ба [Doug McIlroy] анхны Юникс файлын системийг үндэслэн [PDP-7] машин дээр суурилуулав. Ингээд [Brian Kernighan] <<Юникс>> хэмээх нэрийг проектынхоо нэрээр наадаж өгчээ. Утгачилбал <ганцхан> гэсэн утгатай үг ба проектын нэр дээр буй. (олон гэсэн утгатай) 1970 1 сарын 1 –нд Юникс үйлдлийн систем мэндэллээ. 1971 Систем 16Кбайт үндсэн санах ой ба 8 Кбайт хэрэглэгчийн программд зориулсан санах ойтой, 512 Кбайт хатуу дисктэй PDP-11 машин дээр ажиллах чадвартай боллоо. Юникс ерөнхийдөө программистуудын дунд түгэж байлаа. Учир нь дараах чанаруудыг агуулан зохиогдсон байв:

программистуудын орчин

хялбар хэрэглэгчийн гадаргуу

Маш ашигтай функцуудыг ажиллуулах хялбар хэрэгслүүд

Шаталсан файл удирдах систем • Олон-хэрэглэгч, олон-процесс систем • Архитетур нь хэрэглэгчээс хамааралгүй ба ил харагддаг. 1973 Юникс үйлдлийн систем нь бүхэлдээ [Dennis Ritchie] –ны хөгжүүлсэн дээд төвшиний программчилалын шинэ хэл болох С хэл дээр дахин бичигдсэн ба маш бага хэсэг нь ассемблер код агуулсан байв. Тиймээс энэ нь олон янзын компьютерын системүүд дээр ажиллаж болох сайхан боломжийг бүрдүүлжээ. 1974 Thompson ба Ritchie шинэ Юникс ҮС-ийг тодорхойлох тооцоолох машины холбооны [ACM= association for Computing Maschinery] харилцан холбоо гэсэн нийтлэл хэвлүүлсэн. Энэ нь программчилалын систем хөгжүүлэх сургалтыг заах гайхамшигт хэрэгсэл болж акедемик байгууллагуудад маш их урам зориг өгсөн юм. AT&T өөрсдийн лицензээ их сургуулиудад боловсролын зорилгоор ба худалдааны зорилгоор ашиглахыг зөвшөөрөхийг 1956 оны тушаалаар баталсан байсан учираас зах зээлийн бүтээгдхүүнээсээ багасгасан. 1977 Дэлхийд 500 орчим Юникс сайтууд бий болжээ. 1980 БПХ болох [BSD 4.1 (Berkeley Software Development) ] систем үүсэж хөгжив. 1983 SunOS, BSD 4.2, SysV хөгжив. 1984 Янз бүрийн техник хангамжууд дээр 100,000 орчим Юникс сайтууд ажиллаж байна гэсэн тооцоо гарчээ. ***** Миникс ***** 1987 онд Амстердамын чөлөөт их сургуулийн профессор Andrew Tanenbaumn жижиг компьютруудад (PC) зориулсан сургалтын үйлдлийн систем гаргажээ. Юниксын 7 хувилбарын функцуудыг AT&T кодгүйгээр ажилладаг болгожээ. Minix бол үнэндээ хэрэглээний программд зориулагдсан систем биш байлаа. Харин суралцах маш тохиромжтой тоглоом байсан ч гэгддэг. Minix-н бөөн хар ядаргаа нь USENET-дээр байдаг миниксын бүх шинэ зүйлс асуулт хариулт зэргийг солилцдог comp.os.minix бүлэг байв. Энд энэ үйлдлийн системийн цөмийг өөрчилсөн тухай (footnode.html - 65footnode.html - 65 ) мэдэгдсэн ба азаар бүтэн програмыг илгээжээ. Ингэснээр дэлхий дахинаа идэвхитэй миникс бүлэглэл үүсч энэ үйлдлийн системийг хөгжүүлж хэрэглээний програмуудаар баяжуулж гарчээ. Миникс Atari ST, Amiga мөн Apple Macintosh дээр ажилладаг болж улмаар Intel-386 процессоруудын өргөтгөсөн боломжууд дээр ч ажиллах болжээ. Хэрэв Intel-386 процессор дээр бол процесс тус бүр 64 Кбайт санах ой хэрэглэх ёстой төвөгтэй механизмтай байлаа. Миникст бас өөр бусад хязгаарлалтууд байдаг ба Andrew Tanenbaum түүний зохиогч хэмээгдэн үлджээ. Миникс нь хямдхан гэхдээ чөлөөтэй хуулбарлах боломжгүй үйлдлийн систем юм.

1988 AT&T ба Sun Microsystems хамтран System V Release 4 (SVR4) –г хөгжүүлэв. Энэ нь хожим UnixWare ба Solaris 2 болон хөгжисөн. 1991 ************************* ОНД ЛИНУКС ҮҮСЛЭЭ ************************* Хэрвээ та одоо Юниксын түүхийг сонирхолгүй хаяж Линуксийн түүхийг уншихыг хүсэж байвал шууд доор байгаа Линуксын түүх гэсэн гарчиг руу үсрэнэ үү.  1993 Novell ЮНИКС –г AT&T –аас худалдан авлаа. 1994 Novell X/OPEN –нд бас "ЮНИКС" гэсэн нэр өгөв. 1995 Santa Cruz Operations компани Novell-оос UnixWare-г худалдан авав. Santa Cruz Operations ба Hewlett-Packard хамтран Юниксын 64-битийн хувилбарыг гаргахаа зарлалаа. 1996 Интернационал Дата Корпораци 1997 он гэхэд 3 сая Юникс систем дэлхий даяар тархсан байх болно гэж урьдчилан таамаглаж байв. Линуксын түүх

1991 Энэ оны 3-р сард 21 настай финнлянд залуу Linus Benedict Torvalds өөрийн AT-386-процессортой шинэ компьютер дээр ажилладаг Юникстэй төстэй үйлдлийн систем зохиохоор компьютерын ухааны сургуульд эрсэн оржээ. Тэрээр эхлээд Миникс үйлдлийн системийг суулган [Free Software Foundation] –оос чөлөөт С сангууд татаж аваад Юниксын акдеми лицензтэй хувиларуудыг судалж эхэлжээ. Ингээд ердөө 5 сарын дараа 8 сарын 1-нд дараах э-захиаг comp.os.minix багц шуудан руу илгээжээ:

"...As I mentioned a month ago, I'm working on a free version of a Minix-look-alike for AT-386 computers. 
It has finally reached the stage where it's even usable (though may not be, depending on what you want),
 and I am willing to put out the sources for wider distribution. 
 It is just version 0.02...but I've successfully run bash, gcc, gnu-make, gnu-sed, compress, etc.  under it." 
 

(linux.com) Мөн өмнө нь бичиж байсан захидал нь энд байна.

From: torvalds@klaava.Helsinki.FI (Linus Benedict Torvalds)
Newsgroups: comp.os.minix
Subject: Gcc-1.40 and a posix-question
Message-ID: <1991Jul3.100050.9886@klaava.Helsinki.FI>
Date: 3 Jul 91 10:00:50 GMT
Hello netlanders,
Due to a project I'm working on (in minix), I'm interested in the posix
standard definition. Could somebody please point me to a (preferably)
machine-readable format of the latest posix rules? Ftp-sites would be
nice.

Тэрээр POSIX стандартыг асуусан байна. Ингээд линуксыг одоо хүртэл ЮНИКСын хэрэглэгдсээр буй энэхүү стандартыг барин хөгжүүлсэн юм. Та мөн иймэрхүү амжилтанд хүрээд монгол линукс зохиочих юм бол openmn-linux@lists.sf.net багц руу э-захиа явуулж болно. 1992 Linus Torvalds интернэт дэх эзэнгүй хандалтат FTP сайтуудаар 0.12 гэсэн хувилбараа тарааж эхэлсэн. Энэ хувилбар нь хэдийнэ тогтвортой ажилладаг цөм болсон байлаа. Мөн GNU C-Compiler, bash, uemacs болон өөр олон GNU хэрэгслүүд байсан юм. Linus Torvalds өөрийн хөгжүүлсэн системийн эх кодоо чөлөөтэй тараасан ба хамтран сайжруулсан зүйлсээ илгээж хамтран ажиллаж байхыг хүссэн байна. Ингээд нүд ирмэхээс бага хугацаан дотор сонирхогчид асар өсөж зөвхөн э-захиагаар харилцагчидын ачааллыг Usenet-н comp.os.minix мэдээний багц ачааллаа даахаа байж alt.os.linux гэсэн нэмэлт мэдээний багц ажилуулахад хүргэсэн. Ийнхүү интернэтээр дэлхий даяар тархаж Linus Torvalds ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллах болжээ. 1993 Аль хэдийн 100 гаруй программистууд Линуксын эх код дээр хамтран ажиллаж байлаа. Энэ онд Free Software Foundation (FSF) линуксын цөмд тохирох GNU-орчинг бүрлүүлэн өгч линукс үйлдлийн систем шинээр хүчээ аьан хөгжиж эхэлжээ. Учир нь линукс дээр явах чадвар бүхий асар олон тооны программ хангамжийн цогц ба программчилалын хэрэгслүүд үүсчихсэн байлаа. 1994 Линуксын 1.0 хувилбар гарч цөм нт сүлжээнд ажиллах чадвартай болон хэрэглэгчидийн тоо 100.000 даван одвоо. Нэгэн чухал алхам бол энэ жил тохирох хэрэглэгчийн график гадаргуу (GUI) үүслээ. Эдгээрийг нэгэн бизнесийн бус бүлэг XFree86-Проект гэж зарлан хөгжүүлж эхлэв. Linus Torvalds тийнхүү линукс цөмийн эх кодоо албан ёсоор GPL-д оруулав. Ингэснээр линуксын чөлөөт байдал тогтносон гэж хэлж болно. 1995 Линукс Intel (i386) , Digital (DEC) ба Sun Sparc дээр ажиллах боломжтой боллоо. Ингэж шинэ үйлдлийн систем янз бүрийн платтформууд дээр бүрэн ажиллах болж өргөн далайцтай тархлаа. 1996 Линукс цөмийн 2.0 гэсэн шинэ хувилбар гарсан нь олон процессоруудыг нэгэн зэрэг удирдах чадвартай болсон байлаа. Линукс аажимаар сайн дурын гэсэн статусаа хаяж хөгжүүлэх боломжит фирмүүд нэмэгдэж эхлэв. 1997 Долоо хоног бүр линуксийн шинэ хувилбарууд шинэчлэгдэн гарч эхлэв. Янз бүрийн нэртэй хүндтэй фирмүүд өөрсдийн програм хангамжуудаа линукс рүү гаргаж эхэллээ. Үүнд жишээ нь: Netscape өөрийн вэб хөтөчөө, Applixware өөрийн Office-програмаа мөн Software AG өөрийн Adabas D өгөгдлийн баазаа линукс дээр ажилладаг болгов. Ийнхүү линукст зориулсан тусгай багц програм хангамжууд үргэлж нэмэгдсээр байна. 1998 Цонх удирдагч (X-Windowmanager) KDE проект эхлэлээ. Өнөөдөр хамгийн их тархсан түүний эх код дээр нь ойролцоогоор 750 программистууд ажиллаж байна. Энэ жилээс эхлэн линукст гайхалтай үсрэлт гарч эхлэв. Олон нэр хүндтэй компьютер болон програм хангамж үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдхүүнээ линукс дээр гаргахаа зарлав. Үүнд IBM ба Compaq өөрсдийн компьютеруудыг линукст үйлдлийн системийг дэмжиж гаргах. Informix ба Oracle өөрсдийн өгөгдлийн баазаа бас линукс дээр хөгжүүлэхээ зарлалаа. Netscape өөрийн вэб хөтөчийн эх кодоо чөлөөтэй үнэгүй өгснөөр мозилла проектын ирээдүйн хөгжилийн хөдөлгүүр болж өгсөн юм. 1999 Цөм 2.2 гарлаа. Тэр сайжруулсан SMP-дэмжилэгтэй болсон байсан ба сүлжээний орчины кодчиллоо шинэчлэн засварласан байлаа. Мөн нэгэн шинэ цонх удирдагч (X-Windowmanager) болох GNOME проект эхэллээ. Дууны дэмжилэг болох [Open Sound System] үүсэв. Түүнчлэн Samba-гийн шинэ хувилбар 2.0 зах зээлд гарч ирэв. Domino Notes линукс рүү хөрвүүлэгээ хийхээ зарлаж IBM өөрсдийн Линукс-Стратегээ суртчилж эхлэв. 2000 3 сард XFree86 шинэ хувилбар 4.0 гаргав. KDE 2.0 бэлэн болов. IBM 2001 онд линукст 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлав. Sun корпораци Staroffice-нхоо эх кодыг LGPL (Lesser GPL) лицензийн доор гаргаж OpenOffice-нхоо суурийг тависан юм. 2001 Цөмийн 2.4 хувилбар гарлаа. Энэ шинэ цөм 64 Гегабайт RAM ба 64-битийн файлын системийг хаяглах чадвартай болсон байлаа. Мөн түүнчилэн USB ба Journaling-файлын системүүдээр дэмжигджээ. Линукс IBM iSeries (AS/400) дээр ажилладаг болов. Samba 2.2 гарав. 2002 OpenOffice-проект Open Office 1.0 хувилбараа зах зээл дээр авчирав. Энэ нь текст боловсруулагч, хүснэгтэн мэдээлэл боловсруулагч, үзүүлэн материал бэлтгэгч бүхий бүрэн хэмжээний албан пакет байлаа. Мөн зөвхөн линукс дээр ч биш олон үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай байв. Веб хөтөч Мозилла 4 жилийн дараа 1.0 хувилбараа гаргалаа. Мөн дэлгэц удирдах системүүд болох KDE 3.0, GNOME 2.0 хувилбарууд маш сайжирч гарлаа. 2003 КДЭ 3.2 болон Гноме 2.4 хувилбарууд гарлаа. Эдгээрт монгол хэл дэмжигдсэн байлаа. openmn-fontdev@lists.sourceforge.net Бэлтгэсэн С.Бадрал, ОПЕНМН БАГ.