GNU/Linux

Дусал нэвтэрхий толь-с

ГНУ/Линукс бол Юникс төст үйлдлийн систем бөгөөд Линукс цөм болон ГНУ хэрэгслүүдийн нийлбэр юм. GNU GPL зөвшөөрлийн дагуу үнэгүй ашиглах, хөгжүүлэх, түгээхэд чөлөөтэй юм. Одоогийн байдлаар түгээмэл ГНУ/Линукс ҮС-үүдийг нэрлэвэл: Дэбиан, Үбүнтү, Фэдора, РэдХат, ОпенСүсэ зэрэг болно.

Өнөөгийн байдлаар серверийн зах зээлийн 90 гаруй хувийг ГНУ/Линукс эзэлж байна.

Тушаал

ГНУ/Линукс дээр хэрэглэгддэг тушаалууд ГНУ төслөөс авсан байдаг бөгөөд ихэнх нь Юниксийн хэрэглээний тушаалуудын сайжруулсан хувилбар байдаг.

Файлын систем

Хавтас Тайлбар
/ Файлын системийн суурь буюу үндсэн хавтас
/bin/ Наад захын хэрэглээний програмууд, жишээ нь: cat, ls, cp.
/boot/ Бүүт ачаалагч буюу системийг эхлүүлэгч файлууд
/dev/ Төхөөрөмжүүд
/etc/ Системийн тохиргооны файлууд
/home/ Хэрэглэгчдийн үндсэн хавтас. Энд хувийн файл, тохиргоо гэх мэт зүйлс байрлана.
/lib/ /bin/ болон /sbin/ дахь хоёртуудад шаардагдах сангууд.
/media/ CD-ROM гэх мэт салгагддаг хэрэгслийг ачаалах цэгүүд.
/mnt/ Түр зуур ачаалагдсан файл системүүд.
/opt/ Хэрэглэгчийн сонгон суулгасан програмууд байрлана.
/proc/ Системд ажиллаж буй процессыг бүртгэдэг виртуал файлсистем.
/root/ root хэрэглэгчийн үндсэн хавтас.
/sbin/ Системийн хоёртууд. init, ip, mount гэх мэт.
/srv/ ...
/tmp/ Түр зуур хадгалагдах файлууд. Систем дахин эхлэхэд арчигдсан байна.
/usr/ Олон хэрэглэгчийн програм, хэрэгслийг хадгална.
/usr/bin/ Хэрэглэгчдэд зориулсан, төдийлөн хэрэглэгдэхгүй тушаалууд.
/usr/lib/ /usr/bin/ болон /usr/sbin/ дахь хоёртуудад зориулагдсан сан.
/usr/sbin/ Төдийлөн шаардагдахгүй системийн хоёртууд.
/usr/share/ Системийн бүтцээс хамааралгүй өгөгдөл.
/usr/src/ Эх код байрлан. Жишээ нь: цөмийн эх код, толгой файлуудтайгаа.
/usr/local/ ...
/var/ Хувьсагч файлууд—ажиллагааны үед байнга өөрчлөгдөж байх файлууд.
/var/lib/ Төлвийн мэдээлэл. Програмын ажиллагааны төлвийг харуулна.
/var/lock/ Файл цоожлоно. Ашиглагдаж буй файлыг хянана.
/var/log/ Төрөл бүрийн бүртгэлийн файлууд.
/var/mail/ Хэрэглэгчдийн шуудангийн хайрцаг.
/var/run/ Систем эхлэснээс хойш хураагдсан системийн мэдээлэл.
/var/tmp/ Бүүт хооронд хадгалагдан үлдэх түр зуурын файлууд.
/var/www/ Апачи серверийн ашигладаг вэбсайтын файл хадгалах хавтас.