GNU/Linux
Дусал нэвтэрхий толь-с
(ГНУ/Линукс-с чиглүүлэгдэв)
ГНУ/Линукс бол Юникс төст үйлдлийн систем бөгөөд Линукс цөм болон ГНУ хэрэгслүүдийн нийлбэр юм. GNU GPL зөвшөөрлийн дагуу үнэгүй ашиглах, хөгжүүлэх, түгээхэд чөлөөтэй юм. Одоогийн байдлаар түгээмэл ГНУ/Линукс ҮС-үүдийг нэрлэвэл: Дэбиан, Үбүнтү, Фэдора, РэдХат, ОпенСүсэ зэрэг болно.
Өнөөгийн байдлаар серверийн зах зээлийн 90 гаруй хувийг ГНУ/Линукс эзэлж байна.
Тушаал
ГНУ/Линукс дээр хэрэглэгддэг тушаалууд ГНУ төслөөс авсан байдаг бөгөөд ихэнх нь Юниксийн хэрэглээний тушаалуудын сайжруулсан хувилбар байдаг.
Файлын систем
| Хавтас | Тайлбар |
| / | Файлын системийн суурь буюу үндсэн хавтас |
| /bin/ | Наад захын хэрэглээний програмууд, жишээ нь: cat, ls, cp. |
| /boot/ | Бүүт ачаалагч буюу системийг эхлүүлэгч файлууд |
| /dev/ | Төхөөрөмжүүд |
| /etc/ | Системийн тохиргооны файлууд |
| /home/ | Хэрэглэгчдийн үндсэн хавтас. Энд хувийн файл, тохиргоо гэх мэт зүйлс байрлана. |
| /lib/ | /bin/ болон /sbin/ дахь хоёртуудад шаардагдах сангууд. |
| /media/ | CD-ROM гэх мэт салгагддаг хэрэгслийг ачаалах цэгүүд. |
| /mnt/ | Түр зуур ачаалагдсан файл системүүд. |
| /opt/ | Хэрэглэгчийн сонгон суулгасан програмууд байрлана. |
| /proc/ | Системд ажиллаж буй процессыг бүртгэдэг виртуал файлсистем. |
| /root/ | root хэрэглэгчийн үндсэн хавтас. |
| /sbin/ | Системийн хоёртууд. init, ip, mount гэх мэт. |
| /srv/ | ... |
| /tmp/ | Түр зуур хадгалагдах файлууд. Систем дахин эхлэхэд арчигдсан байна. |
| /usr/ | Олон хэрэглэгчийн програм, хэрэгслийг хадгална. |
| /usr/bin/ | Хэрэглэгчдэд зориулсан, төдийлөн хэрэглэгдэхгүй тушаалууд. |
| /usr/lib/ | /usr/bin/ болон /usr/sbin/ дахь хоёртуудад зориулагдсан сан. |
| /usr/sbin/ | Төдийлөн шаардагдахгүй системийн хоёртууд. |
| /usr/share/ | Системийн бүтцээс хамааралгүй өгөгдөл. |
| /usr/src/ | Эх код байрлан. Жишээ нь: цөмийн эх код, толгой файлуудтайгаа. |
| /usr/local/ | ... |
| /var/ | Хувьсагч файлууд—ажиллагааны үед байнга өөрчлөгдөж байх файлууд. |
| /var/lib/ | Төлвийн мэдээлэл. Програмын ажиллагааны төлвийг харуулна. |
| /var/lock/ | Файл цоожлоно. Ашиглагдаж буй файлыг хянана. |
| /var/log/ | Төрөл бүрийн бүртгэлийн файлууд. |
| /var/mail/ | Хэрэглэгчдийн шуудангийн хайрцаг. |
| /var/run/ | Систем эхлэснээс хойш хураагдсан системийн мэдээлэл. |
| /var/tmp/ | Бүүт хооронд хадгалагдан үлдэх түр зуурын файлууд. |
| /var/www/ | Апачи серверийн ашигладаг вэбсайтын файл хадгалах хавтас. |