Тусламж:Зураг яаж оруулах вэ?
Энэхүү хуудас нь Дусал нэвтэрхий толийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал, Та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
- Энэхүү тусламжийн хуудас нь Дусал нэвтэрхий толийн өгүүлэлд зураг яаж оруулах, яаж засварлах талаарх үндсэн мэдээллийг танд өгнө.
Зөвхөн Википедиагийн серверт хуулагдсан (аплоуд хийгдсэн) зургийг ашиглах боломжтой. Эндээс аплоуд хийгдсэн файлуудын жагсаалтыг үзэж болно. Мөн та өөрөө зураг аплоуд хийж болно.
Википедиагийн өгүүлэлд зураг оруулахын тулд "Image" тагийг ашиглах хэрэгтэй.
Гарчиг
"Image" таг
[[ Image:Image name.jpg | Хүрээний төрөл | байрлал | хэмжээ | тайлбар ]]
Түлхүүр үгс
"Image" таг-д хэрэглэгдэх хэдэн түлхүүр үгс байна. Эдгээр түлхүүр үгсийг жижиг үсгээр бичих хэрэгтэй.
- Байрлал: Энэ үгийн оронд left гэж бичвэл тухайн зураг текстийн зүүн, center - гол дунд, right - баруун талд тус тус байрлана.
- Хүрээний төрөл: Энэ үгийн оронд frame гэж бичвэл тухайн зураг хүрээтэй болно. thumb тагийг хэрэглэсэн үед уг зураг хүрээтэй болохоос гадна, тухайн зураг дээр дарж, анхны хэмжээгээр нь томруулан харж болно (Зургийн зүүн доод буланд "томруулж болохыг харуулсан" дүрс байна).
- Хэмжээ: Энд тухайн зургийн хэмжээг ямар байлгахыг px-ээр хэмжиж өгнө. Жишээлбэл, 200px гэх мэт.
- Тайлбар: Энд тухайн зургийн тайлбарыг бичиж оруулна.
Байрлал
- Хэрэглэгдэх үгс: left - зүүн, center - төв, right - баруун
- Байрлалыг зааж өгөөгүй тохиолдолд зураг, текстийн зүүн талд байрлах болно.
- center таг-ийг хэрэглэсэн тохиолдолд зураг хуудасны голд байрлах ба зургийн доороос текст эхлэнэ. Энэ таг ихэнх тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Зураг байрлуулах жишээнүүд |
---|
Энэ жишээ нь зургийг зүүн талд яаж байрлуулахыг харуулна.
|
Энэ жишээ нь зургийг баруун талд яаж байрлуулахыг харуулна.
|
Энэ жишээ нь зургийг төв хэсэгт яаж байрлуулахыг харуулна.
|
Хүрээний төрөл
- Хэрэглэгдэх үгс: frame, thumb
- Хүрээг сонгосон тохиолдолд, Зургийн тайлбар зургийнхаа доор харагдах болно
Фрейм хэрэглэх жишээнүүд |
---|
Хүрээлэгдсэн зургийн жишээ.
|
Томруулан харж болох зургийн жишээ.
|
Хэмжээ
Зургийн хэмжээг өөрчилж болно. Хэмжээг px-ээр хэмжинэ. Жишээлбэл, 150px гэх мэт. 200px бүхий зургийг ихэнх тохиолдолд хэрэглэдэг.
- Frame таг-ийг хэрэглэсэн үед зургийн хэмжээ өөрчлөгдөхгүй, үргэлж бүтэн хэмжээгээрээ харагдана.
- Thumb таг хэрэглэсэн үед зураг 200px хэмжээтэй харагдана.
- Хүрээгүй зураг мөн бүрэн хэмжэээгээрээ харагдана.
Хэмжээ өөрчлөх жишээнүүд | ||
---|---|---|
[[Image:Wiki.png|100px|Image: 100 pixels]] | [[Image:Wiki.png|200px|Image: 200 pixels]] | [[Image:Wiki.png|250px|Image: 250 pixels]] |
Тайлбар
Frame, thumb таг-уудыг хэрэглэсэн үед зургийн тайлбар ил харагдана.
Түлхүүр үгсийг хослуулан хэрэглэх
frame ба хэмжээ (px) гэсэн 2 түлхүүр үгийг хослуулан хэрэглэж болохгүй. Бусад бүх үгийг хослуулан хэрэглэх боломжтой.