GNU/Linux
Дусал нэвтэрхий толь-с
18:17, 9 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
ГНУ/Линукс бол Юникс төст үйлдлийн систем бөгөөд Линукс цөм болон ГНУ хэрэгслүүдийн нийлбэр юм. GNU GPL зөвшөөрлийн дагуу үнэгүй ашиглах, хөгжүүлэх, түгээхэд чөлөөтэй юм. Одоогийн байдлаар түгээмэл ГНУ/Линукс ҮС-үүдийг нэрлэвэл: Дэбиан, Үбүнтү, Фэдора, РэдХат, ОпенСүсэ зэрэг болно.
Өнөөгийн байдлаар серверийн зах зээлийн 90 гаруй хувийг ГНУ/Линукс эзэлж байна.
Тушаал
ГНУ/Линукс дээр хэрэглэгддэг тушаалууд ГНУ төслөөс авсан байдаг бөгөөд ихэнх нь Юниксийн хэрэглээний тушаалуудын сайжруулсан хувилбар байдаг.
Файлын систем
Хавтас | Тайлбар |
/ | Файлын системийн суурь буюу үндсэн хавтас |
/bin/ | Наад захын хэрэглээний програмууд, жишээ нь: cat, ls, cp. |
/boot/ | Бүүт ачаалагч буюу системийг эхлүүлэгч файлууд |
/dev/ | Төхөөрөмжүүд |
/etc/ | Системийн тохиргооны файлууд |
/home/ | Хэрэглэгчдийн үндсэн хавтас. Энд хувийн файл, тохиргоо гэх мэт зүйлс байрлана. |
/lib/ | /bin/ болон /sbin/ дахь хоёртуудад шаардагдах сангууд. |
/media/ | CD-ROM гэх мэт салгагддаг хэрэгслийг ачаалах цэгүүд. |
/mnt/ | Түр зуур ачаалагдсан файл системүүд. |
/opt/ | Хэрэглэгчийн сонгон суулгасан програмууд байрлана. |
/proc/ | Системд ажиллаж буй процессыг бүртгэдэг виртуал файлсистем. |
/root/ | root хэрэглэгчийн үндсэн хавтас. |
/sbin/ | Системийн хоёртууд. init, ip, mount гэх мэт. |
/srv/ | ... |
/tmp/ | Түр зуур хадгалагдах файлууд. Систем дахин эхлэхэд арчигдсан байна. |
/usr/ | Олон хэрэглэгчийн програм, хэрэгслийг хадгална. |
/usr/bin/ | Хэрэглэгчдэд зориулсан, төдийлөн хэрэглэгдэхгүй тушаалууд. |
/usr/lib/ | /usr/bin/ болон /usr/sbin/ дахь хоёртуудад зориулагдсан сан. |
/usr/sbin/ | Төдийлөн шаардагдахгүй системийн хоёртууд. |
/usr/share/ | Системийн бүтцээс хамааралгүй өгөгдөл. |
/usr/src/ | Эх код байрлан. Жишээ нь: цөмийн эх код, толгой файлуудтайгаа. |
/usr/local/ | ... |
/var/ | Хувьсагч файлууд—ажиллагааны үед байнга өөрчлөгдөж байх файлууд. |
/var/lib/ | Төлвийн мэдээлэл. Програмын ажиллагааны төлвийг харуулна. |
/var/lock/ | Файл цоожлоно. Ашиглагдаж буй файлыг хянана. |
/var/log/ | Төрөл бүрийн бүртгэлийн файлууд. |
/var/mail/ | Хэрэглэгчдийн шуудангийн хайрцаг. |
/var/run/ | Систем эхлэснээс хойш хураагдсан системийн мэдээлэл. |
/var/tmp/ | Бүүт хооронд хадгалагдан үлдэх түр зуурын файлууд. |
/var/www/ | Апачи серверийн ашигладаг вэбсайтын файл хадгалах хавтас. |