Хэмжээсүүд

Дусал нэвтэрхий толь-с

Тооцоолуурт хэмжээг илэрхийлэх үндсэн нэгж нь бит (bit) болон байт (byte) юм. Бит нь 0 буюу 1 гэж илэрхийлэгдэх "хоосон" буюу "байгаа" гэдгийн аль нэгийг илэрхийлэх хамгийн бага нэгж юм. Эдгээр 0 болон 1-үүдийн дарааллаар кодлон тооцоолуурт ямарваа зүйлс хадгалагдаж байдаг. Цэнэгтэй болон цэнэггүй дарааллыг програмчилснаар тооцоолол явуулж компьютер маань "тооцоолж" байдаг. Харин 1байт нь 8биттэй тэнцүү.

Илэрхийлэл

  • b - bit (бит)
  • B - Byte (байт)
  • kb - kilobit (килобит)
  • KB- kilobyte (килобайт)

Үржүүлэх хэмжээсүүд

бит болон байт үржүүлэх хүснэгт
Decimal
Утга SI
1000 k kilo
10002 M mega
10003 G giga
10004 T tera
10005 P peta
10006 E exa
10007 Z zetta
10008 Y yotta
Binary
Value IEC JEDEC
1024 Ki kibi K kilo
10242 Mi mebi M mega
10243 Gi gibi G giga
10244 Ti tebi T tera
10245 Pi pebi
10246 Ei exbi
10247 Zi zebi
10248 Yi yobi

Тайлбар, жишээ

  • 1MB = 1024B
  • 1MB = 1024KB = 1024 x 1024B буюу 1048576B
  • 1GB = 1024MB = 1048576KB = 1073741824B

Компьютерт ихэвчлэн хэрэглэгддэг 128kbps MP3 форматаар 1 дуу нь ойролцоогоор 3-5мегабайт (MB) байдаг. Тэгээд бодвол 1GB (гигабайт) хэмжээтэй зөөврийн дискэнд ойролцоогоор 200-340 орчим дунджаар 250 орчим дуу багтах нь.

Харин 1 CD 700MB багтаамжтай, 1 DVD диск 4.7GB орчим багтаамжтай байдаг. 1 цаг 30 минутын нэг киног CD дээр шахаж багтааж бичиж болдог бол сайн нарийвчлалтайгаар бүтэн DVD дүүрэн ч бичигдсэн байх нь байдаг.

Харин хатуу диск бол маш их багтаамжтай бөгөөд одоо өргөн хэрэглэгдэж байгаа нь 80GB - 500GB хатуу дискнүүд байна.

За тэгвэл таниар бодлого бодуулъя.

Бодлого 1: 256байт нь хэдэн биттэй тэнцүү вэ?

Бодлого 2: 80GB хэмжээтэй Seagate фирмийн үйлдвэрлэсэн хатуу дискэнд бүгд ижил 700MB хэмжээтэй кинонууд дүүртэл нь хуулсан бол дискэн дээр хэдэн кино байгаа вэ?

Холбоосууд