Тусламж:Дусал нэвтэрхий толийг хэрхэн ашиглах вэ?
Энэхүү сэдэвт викиг ашиглах талаар анхан шатны мэдлэгийн талаар дурдах болно. Энэхүү сэдэв хамгийн анх вики ашиглах гэж байгаа хүмүүст зориулагдсан болохыг мөн хэлмээр байна.
Гарчиг
Бүртгүүлэх
Мэдээж энэхүү хэсгийг тайлбарлах хэрэггүй байх. Өгөгдөл дээр нь өөрийн мэйл хаяг болон нэвтрэн орох нэрээ л үнэн зөв оруулвал ямар нэгэн асуудал гарахгүй.
Бүрдэл хэсгүүд
За тэгээд нэвтрэн орсны дараагаар таньд дараах зүйлсүүд боломжтой болно.
- Хуудас
- Хэлэлцүүлэг
- Засварлах
- Түүх
- Заах
- Хянах/Хянахаа болих
- Миний яриа
- Миний тохиргоо
- Миний хянаж буй хуудсуудын жагсаалт
- Миний оруулсан хувь нэмэр
За ингээд дээрх зүйлсийг нэг нэгээр нь салган бяцхан тайлбар хийе.
Хуудас
Энэхүү хэсэг нь таны бичсэн сэдэв рүү шууд орох болно. Хэрвээ та ямар нэгэн сэдэв рүү орон түүнийгээ засаж байх хоорондоо өмнө нь ямар байсныг харахыг хүсвэл Page холбоосыг өөр нэгэн шинэ талбарт нээхэд л хуучнаараа гарч ирэх болно.
Хэлэлцүүлэг
Өөрийн бичсэн ямар нэгэн сэдэвт, эсвэл хэн нэгний бичсэн ямар нэгэн сэдэвт өөрчлөлт хийлгүйгээр ямар нэгэн санал дэвшүүлэхийг хүсвэл энд та тэрхүү саналуудаа бичиж болно. Ер нь сэдвийн талаар ч ярилцсан ч болох юм. Энэ бол мэдээж таны эрх.
Засварлах
Ямар нэгэн сэдэв уншиж байгаад, тэрхүү сэдвийн агуулгад ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт хийхийг хүсвэл Edit цэс рүү ороход болно.
Түүх
Таны үзэж уншиж буй сэдвийг хэн хэн өмнө хэрхэн өөрчилснийг үзэхийг хүсвэл History цэс рүү ороход болно. Энэхүү цэсэнд сэдвийн түүх хадгалагддаг.
Зөөх
Магадгүй таны өмнө нь бичиж байсан сэдэв, эсвэл хэн нэгний бичсэн сэдвийн гарчиг нь буруу мэт санагдвал Зөөх цэсийг ашиглаж болно. Мөн та Зөөх-г ашиглаж байхдаа яагаад сэдвийн нэрийг өөрчлөх болсон талаар тайлбараа оруулахаа мартаваа.
Хянах/Хянахаа болих
Өөрийн бичсэн эсвэл хэн нэгний бичсэн сэдэвт хойшид хэн нэгэн засвар хийх болгонд мэдэхийг хүсвэл Хянах-г ашиглаж болно. Хэрвээ хэн нэгэн таны Хянах хийж буй сэдэвт засвар хийвэл тэр даруй таньд мэйлээр мэдэгдэх болно. Хэрвээ энэхүү тохиргоог цуцлахыг хүсвэл Хянахаа болих-г сонгоход болно.
Миний яриа
Өөрийн танилцуулга хуудас
Миний тохиргоо
Энд мэдээж таны хувийн тохиргоонууд.
Миний хянаж буй хуудсууд
Таны Хянах хийж буй сэдвүүдийн жагсаалт.
Миний оруулсан хувьд нэмэр
Ерөнхийдөө таны түүх гэхэд буруудахгүй болов уу. Викигийн сэдвүүдэд засвар хийсэн, мөн ямар сэдэв шинээр нээсэн гэх мэт мэдээллүүдийг эндээс харж болно.