Тусламж:Дусал нэвтэрхий толь дахь хуудасны төрлүүд

Дусал нэвтэрхий толь-с
21:01, 27 Есдүгээр сар 2009-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Green check.png
Энэхүү хуудас нь Дусал нэвтэрхий толийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал, Та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү.

Та Дусал нэвтэрхий тольд нилээн хэдэн төрлийн "хуудсууд" байдгийг мэдэх үү?

Үндсэн хуудас

Үндсэн хуудас гэдэг нь Дусал нэвтэрхий толь нэвтэрхий толины тайлбар өгүүллүүдийг агуулсан хуудас юм. Жишээлбэл, Нүүр хуудас, Математик зэрэг сэдвүүд нь үндсэн хуудаст хамаарна.

Хэлэлцүүлэг хуудас

Дусал нэвтэрхий толь бүх өгүүлэлд Хэлэлцүүлэг хуудас байх бөгөөд, хэрэглэгч болон хөгжүүлэгчид санал, бодлоо солилцоход зориулсан хуудас юм.

Уг хуудас нь Talk: гэсэн нэртэй байна. Жишээ нь, Talk:Нүүр хуудас.

Дусал нэвтэрхий толь хуудас

Дусал нэвтэрхий толь хуудас нь Дусал нэвтэрхий тольтай холбоотой бичлэгийг агуулна. Ихэвчлэн төслийн хуудас, эсвэл тусламжийн хуудас байдаг.

Уг хуудас нь Дусал нэвтэрхий толь: гэсэн нэртэй байна.

Жишээ нь, Дусал нэвтэрхий толь:Хурал хуудас юм.

Хэрэглэгчийн хуудас

Дусал нэвтэрхий толь хэрэглэгч тус бүр Хэрэглэгчийн хуудастай байх ба бусад хүмүүсийн хэрэглэгчийн хуудсыг өөрчлөх гээд хэрэггүй. Өөрийнхөө хуудсыг бол хүссэнээрээ өөрчилж болно.

Эдгээр хуудас нь User: гэж эхлэнэ.

Жишээ гэвэл, User:Жишээ гэх мэт.

Хэрэглэгчийн хэлэлцүүлэг хуудас

Хэрэглэгчийн хуудас бүр нь Хэрэглэгчийн хэлэлцүүлэг хуудсыг агуулсан байна. Уг хуудсыг, Дусал нэвтэрхий толь бусад хэрэглэгчид тухайн хэрэглэгчтэй санал солицох, түүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд ашиглана.

User talk: гэсэн нэртэй байна.

Жишээ User talk:Жишээ.

Тусламж хуудас

Тусламж хуудас Дусал нэвтэрхий толь хэрэглэгч, хөгжүүлэгч нарт зориулсан тусламжуудыг агуулах ба Help: гэсэн нэртэй байна.

Жишээлбэл, Help:Агуулга, Help:Хуудас яаж засварлах вэ? зэрэг хуудас юм.

Тусгай хуудсууд

Тусгай хуудаснууд нь скрипүүдийг агуулах эдгээр хуудсуудыг өөрчлөх боломжгүй.

Эдгээр нь Special: гэсэн нэртэй байна.

Хамгийн энгийн жишээ нь Нэвтрэх / Бүртгүүлэх хуудас юм.

Бусад холбоотой сэдвүүд