Ssh tunnel socks proxy ашиглан интернэтгүй линукс тооцоолуурыг интернэтэд холбох

Дусал нэвтэрхий толь-с
15:14, 30 Наймдугаар сар 2015-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

SSH холболтоор дамжин интернэтгүй серверээ интернэтэд холбох боломжтой. Энд CentOS 6 дээр зааврыг оруулж байна. Мөн ижил төстэй байдлаар бусад линукс дээр болно.

Интернэттэй компьютерт хийх тохиргоо

Эхлээд интернэттэй компьюутер дээрээ Socks proxy ажиллуулах хэрэгтэй. Миний хувьд Dante ашиглан суулгаж тохируулсан.

Интернэтгүй компьтерт хийх тохиргоо

Ингээд харин proxy ашиглан холболт хийхэд гол асуудал гарав. Миний хувьд Dante-client (socksify) болон tsocks хэрэгслүүдийг туршиж үзсэн ч зөндөө оролдоод амжилт олсонгүй. Харин proxychains хэрэгслийг суулгаж амжилттай холбов.

  1. Client буюу интернэтгүй компьютер руугаа эхлээд SCP ашиглан хэрэгтэй түүлээ rpm файлаар татаж аваад хуулж өгнө.
  2. Суулгаад /etc/proxychains.conf тохиргоон дээр localhost-оо socks proxy байдлаар тохируулж өгөөд ажиллуулсан боловч ажилласангүй.
...
socks5 127.0.0.1 1080
...
  1. Тэгтэл дараах файл дээр DNS-ыг хатуу зааж өгсөн байв. Ингээд энэ файл дээр ДНС засаж тохируулж өгснөөр интернэтэд холбогдож чадлаа. Ураа :)
vim /usr/bin/proxyresolv

DNS дээр нь интернэттэй host компьютерынхаа DNS-ыг тохируулж өгөөд ажиллав.

  1. Ингэхдээ эхлээд client-аасаа host руугаа
ssh -D 1080 username@host

тушаалаар нэвтрээд

  1. дахин guest рүүгээ ssh-ээр нэвтэрч ороход интернэт холбогдов.
  1. Ажиллуулах тушаалынхаа өмнө proxychains гээд тушаалаа өгнө. Жишээ нь:
proxychains yum update