GNOME

Дусал нэвтэрхий толь-с
19:49, 9 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

GNOME хэрэглэхэд хялбар Linux болон UNIX суурьтай үйлдлийн системүүдийн дэлгэцийн орчин юм. Маш уян хатан, графикийн хатуу шаардлага бүхий ажлын талбарыг UNIX системүүдийн техникийн давуу талуудтай хослуулж өгсөн. Үүгээр найдвартай системүүд дээр график орчинд хялбархан ажиллах боломжуудыг нээж өгдөг.


GNOME програм хангамж хөгжүүлэгчдэд асар том програмын сан болон хэрэгслүүдийг санал болгоно. Эдгээр хэрэгслүүд нь програм хангамж хөгжүүлэхийг хүчтэй хялбарчилж, зарим тохиолдолд илт тодорхой хурдасгахаас гадна платформ хамаарлыг арилгахыг зорьдог. Ингэснээр маш их ажлын цагийг хэмнэнэ. Ингээд та өөрийн хэрэглээний програмаа боломжийн хэрээр том группүүдэд санал болгох боломжтой болно. 


GNOME бол бүрэн нутагшуулагдсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: та GNOME –г ямарч англи хэлний мэдлэггүйгээр хэрэглэж чадна. Одоогоор ОпенМН баг GNOME –г монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг хийсээр байна. 


GNOME онцгой мультимедиа чадварыг санал болгож байна. GNOME-нь өөрийн Multimedia-Framework GStreamer гэсэн модультай ба үүгээрээ маш уян хатан хялбархан өргөтгөх боломж бүхий гайхамшигтай холбогдох боломжуудыг мультимедиа салбарт санал болгодог.


GNOME үр ашигтай байдлыг санал болгож байна. Нөгөө талаас Linux болон бусад UNIX-системүүдэд ихээхэн давуу талууд текст боловсруулах хүснэгтэн тооцоолол хийхэд хэрэглэгддэг. GNOME-Office –г хэрэглэснээр та хялбархан текст баримт үүсгэхээс авахуулаад хүснэгтэндээ өгөгдлийн баазаас өгөгдөл холбож тооцоолох боломжтой хүртэл болно. 


GNOME бол чөлөөт. Энэ нь монополи эрхээр асар их мөнгө олох зорилго бүхий зөвхөн нэг фирмээр хөгжүүлэгддэггүй ба харин асар олон чөлөөт ажиллагчид болон хэд хэдэн фирмүүдээр дэлхий даяар хөгжүүлэгдэж байдаг. Хөгжил нь ерөнхийдөө интернетээр зохицуулагдаж байдаг. 


Ингэж техникийн хамааралгүйгээр бүтээгдэхүүнийг олон хэрэглэгчид хүргэх боломжийг олгодог.


GNOME бол хурдан. Бага санах ойтой жижигхэн компьютерууд дээр GNOME бас л маш чадварлаг ажиллана. Дэлгэц ба түүнд хамаатай хэрэглээний програмууд өөрсдөө бага нарийвчлалтай ч байх боловч сайн харагдана. Иймээс GNOME бас хуучирсан техник хангамжууд дээр ч сайн ажилладаг.