FAQ - Нээлттэй эх, Linux зэрэгтэй холбоотой түгээмэл асуултуудын хариултууд

Дусал нэвтэрхий толь-с
16:20, 9 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Гарчиг

Ерөнхий асуултууд

Нээлттэй эх гэж юу вэ?

Ерөнхийдөө бол, аливаа бүтээгдэхүүний эх сурвалж олон нийтэд ил байхыг хэлдэг.

Энэ нь зөвхөн програм хангамжийн эх кодоос гадна бусад зүйлд ч хамаатай. Жишээ нь хоолны хувьд, бантан хийх ерөнхий жорыг ихэнх хүн мэддэг. Тэгэхээр бантанг нээлттэй эхтэй хоол гэж хэлж ч болох юм.

Дэлгэрэнгүйг Нээлттэй эх хуудаснаас үзээрэй.

Чөлөөт програм хангамж гэж юу вэ?

Чөлөөт програм хангамж гэж Ричард Столлмэний гаргасан ойлголт бөгөөд програм хангамжийн Нээлттэй эх гэдэг ойлголт эндээс гарсан байдаг...

Линукс гэж юу вэ?

Линукс бол ГНУ/Линукс төрлийн үйлдлийн системийн цөм юм. Үүнийг олон нийтэд үйлдлийн системийн төрөл хэмээн нэрлэсээр ирсэн нь зарчмын хувьд буруу юм.

Юникс ба Виндовсын ялгаа юу вэ?

Юникс төст систем бусдаас юугаараа давуу талтай вэ?

ГНУ гэж юу вэ?

ГНУ төслөөс Юникс төст үйлдлийн систем бүтээх зорилгоор гарч ирсэн үйлдлийн системийн нэр. Энэ нь Юникстэй зохицон ажиллах чадвартай, бүхэлдээ чөлөөт програм хангамжаас бүтсэн үйлдлийн систем байх юм. ГНУ анх цөмгүй байгаад Линукс цөмийг өөртөө нэгтгэснээр ГНУ/Линукс төрлийн үйлдлийн системүүд хөгжиж эхэлсэн (Жишээ нь бидний мэдэх Үбүнтү). Одоо ч гэсэн GNU Hurd хэмээх үйлдлийн систем хөгжүүлэгдсээр байгаа.

Үбүнтүгийн тухай асуултууд

Үбүнтү гэж юу вэ?

Үбүнтү бол Дэбианаас салбарлан гарсан үйлдлийн систем бөгөөд үндсэн зорилго нь энгийн хэрэглэгчийн бүх хэрэгцээг хангах үйлдлийн систем болох юм. Монголчуудын дунд хамгийн ихээр тархсан ГНУ/Линукс төрлийн үйлдлийн систем билээ.

Үбүнтү бусад Линукс тархацаас юугаараа ялгаатай вэ?

Линукс гэхээр л мэргэжлийнхэнд зориулсан үйлдлийн систем гэсэн ойлголт түгээмэл байдаг. Үбүнтүгийн зорилго нь энгийн хэрэглэгчдэд зориулагдсан, Виндовс, Макыг орлож чадах үзэмж төгөлдөр үйлдлийн систем болох юм.

Каноникал Үбүнтүгийн зар сурталчилгаа, өнгө зүсэнд маш их анхаардаг. Түүгээрээ ч Үбүнтү энгийн хэрэглэгчдийн дунд бусад Линукс тархацуудаас илүү түгсэн үйлдлийн систем болж чадсан.

Үбүнтүгийн хувилбарын дугаар ямар учиртай юм бэ?

Хагас жил бүр Үбүнтүгийн шинэ хувилбар гардаг бөгөөд хувилбарын дугаар нь тухайн он ба сарыг илэрхийлсэн байдаг. Жишээ нь Үбүнтү 10.04 бол 2010 оны 4 сард гарсан гэх мэт.

Үйлдлийн систем суулгах тухай

Үбүнтүгийн ямар хувилбарыг сонгон хэрэглэх вэ?

Ажлын нөхцөлд бол LTS хувилбар тохиромжтой. Бусад тохиолдолд хамгийн сүүлийн хувилбарыг хэрэглэх нь зүйтэй.

Үбүнтүг хэрхэн өөрийн тооцоолуурт аюулгүйгээр сонжих вэ?

CD, USB диск гэх мэтэд хуулсан Үбүнтүг тооцоолуурт суулгалгүйгээр ашиглах боломжтой байдаг. CD (USB диск)-ээс бүүтлэн "туршиж үзье" гэж сонгоно. Ийм боломжтой хуурцагийг LiveCD гэдэг.

Үбүнтү х.хх хэрхэн суулгах вэ?

Виндовс дээр хэрхэн Үбүнтү давхарлан суулгах вэ?

Гурван арга байна. Эхний арга нь анхлан суралцагчдад тохиромжтой:

  1. Үбүнтүгийн CD-д дагалдан ирдэг wubi програмыг ашиглан Виндовс дотор суулгах
  2. Виртуалбокс гэх мэт хийсвэр орчны хэрэгсэл ашиглан суулгах
  3. Тооцоолуурын өөр партишн дээр суулгах

Үбүнтү дээр хэрхэн Виндовс давхарлан суулгах вэ?

Виртуалбокс ашиглан суулгаж болно. Гэхдээ Виндовс суулгалгүйгээр Wine хэмээх Виндовс эмүлятор ашиглан Виндовс програм ажиллуулж болдог.

Үбүнтү, Виндовс хоёрыг зэрэг суулгаад хэрхэн шууд Виндовс эхлэхээр тохируулах вэ?

СД уншигчгүй тооцоолуурт хэрхэн Үбүнтү суулгах вэ?

USB хуруу дискийн оролттой бол Ubuntu суулгац хуруу диск үүсгэх зааврын дагуу суулгац бэлдээд суулгаж болно...

Флаш дискээс хэрхэн Үбүнтү суулгах вэ?

Ubuntu суулгац хуруу диск үүсгэх зааврын дагуу суулгаарай.

Програм суулгах тухай асуултууд

Үбүнтү дээр хэрхэн хэрэглээний програм суулгах вэ?

Үбүнтү дээр програм суулгах үндсэн 3 арга байдаг.

  1. Ubuntu Software Center ашиглан програм суулгах заавар
  2. APT ашиглан програм суулгах заавар
  3. deb богцоос програм суулгах заавар

Үбүнтү дээр хэрхэн Виндовсын програм суулгах вэ?

Wine ашиглан суулгадаг.

Интернэтэд холбогдоогүй үед хэрхэн програм суулгах вэ?

Програмаа хэрхэн монгол дахь серверээс татдаг болгох вэ?

Үбүнтүг анх суулгах үеийн тохиргоонд Монгол улсыг сонгосон бол монгол дахь серверээс татах тохиргоо автоматаар хийгддэг. Харин тэгээгүй бол дараах аргыг ашиглаарай:

  • Applications > Ubuntu Software Center програмыг нээгээд Edit > Software Sources... гэж сонгоход сүпэр хэрэглэгчийн нууц үг асуусныг оруулаад Ubuntu Software хэсгийн Download From хэсгээс Монгол улсад байгаа серверийг олж сонгох хэрэгтэй.

Сервер, сүлжээний удирдлагатай холбоотой асуултууд

Сервер компьютер сонгохдоо юуг анхаарах вэ?

Вэбсэрвэр хэрхэн зохион байгуулах вэ?

Мэйлсэрвэр хэрхэн зохион байгуулах вэ?

Mail server-ийн талаар товчхон

Файлсэрвэр хэрхэн зохион байгуулах вэ?

Өгөгдлийн сангийн сервер хэрхэн зохион байгуулах вэ?

Nameserver гэж юу вэ?

DNS гэж юу вэ?

Энгийнээр бол google.com гэх мэт домэйн нэрийг харгалзах серверийн хаягтай дүйцүүлж хадгалсан бүртгэлийн сан юм. Вэб толилуур дээр google.com гэж хайхад 66.102.7.99 хэмээх IP хаягтай сервер олдож байгаа нь DNS ашигласны жишээ юм.

Албан ёсны тодорхойлолтоор: Domain Name System буюу Домэйн нэрийн систем бол Интернэт болон аливаа хувийн сүлжээнд холбогдсон тооцоолуур, үйлчилгээ, санд зориулагдсан, тархмал өгөгдлийн санд суурилагдсан, нэршлийн шаталсан систем юм.

Сүлжээний өгөгдлийг хянах, хязгаарлах ямар боломж байна вэ?

Прокси сервер гэж юу вэ? Хэрхэн зохион байгуулах вэ?

Прокси сервер гэж үйлчлүүлэгч (клиент) болон үйлчлэгч (сервер) хоёрын хооронд байж шүүлтүүр, дамжуулагч зэргийн үүргийг гүйцэтгэдэг завсрын тооцоолуурыг хэлдэг.

Интернэтэд холбогдох тухай асуултууд

Өргөн зурвасын шугамаар хэрхэн интернэтэд холбогдох вэ?

Утасгүй сүлжээнд хэрхэн холбогдох вэ?

Утасгүй модем хэрхэн таниулж интернэтэд холбогдох вэ?

Энэ хэсэгт Мобиком, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэн утасны үйлчлэгчийн утасгүй модем хэрхэн тохируулах тухай хуудас руу холбоно.

Мобикомын утасгүй модем хэрхэн тохируулах вэ?

бичигдэнэ

Скайтелын утасгүй модем хэрхэн тохируулах вэ?

бичигдэнэ

Жи-Мобайл утасгүй модем хэрхэн тохируулах вэ?

бичигдэнэ

Хэрхэн дотоод сүлжээнд интернэтээ салаалах вэ?

Монголчлох, нутагшуулахтай холбоотой асуултууд

Үбүнтүгээ хэрхэн Монгол хэл дээр болгох вэ?

Монгол кириллээр хэрхэн бичих вэ?

Арзайсан бичвэрийг хэрхэн янзлах вэ?

OpenOffice.Org Writer дээр OOoUnicodeConverter өргөтгөл суулган ашигла.

Монгол хэлний дүрмийн алдаа засдаг програм бий юу? Хэрхэн суулгаж, ашиглах вэ?

Aspell

Монгол бичгээр бичих боломжтой юу?