Botnet сүлжээ

Дусал нэвтэрхий толь-с
16:18, 20 Зургаадугаар сар 2015-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

Хакерууд өөрийн вирус, арын хаалга үүсгэх хорхойтой програмуудаараа хүмүүсийн компьютерыг халдварлуулаад алсаас удирдан үйлдэл хийлгэдэг. Ийм хакерын програмаар халдварласан компьютеруудыг зомби компьютер гэх ба ийм нэг удирдлага дор буй зомби компьютеруудыг Botnet сүлжээ гэж нэрлэдэг.

Ийм ботнэт сүлжээг ашиглан хакер маш олон компьютераас нэгэн зэрэг нэг сервер рүү хандан серверийн ачааллыг хэт ихэсгэж ажиллагааг доголдуулж, серверийг унагадаг DDoS халдлага, Bruteforce халдлага гэх мэт төрлийн халдлагуудыг хийдэг.

Мөн ботнэт сүлжээн дэх компьютеруудын CPU нөөцийг ашиглан их хэмжээний мэдээллийн боловсруулалт хийх, bitcoin mining зэргийг хийх боломжтой.