Линукс

Дусал нэвтэрхий толь-с

Линукс нь ГНУ/Линукс төрлийн юникс төст үйлдлийн системийн цөм/кернел бөгөөд нээлттэй эхийн програм хангамжийн хамгийн алдартай жишээ юм.

Энэхүү үйлдлийн системийн цөмийг 1991 оны 3-р сард 21 настай Финландын Линус Торвалдс гэгч програм зохиогч Миникс хэмээх судалгаа, сургалтын зорилгоор зохиогдсон цөм дээр суурилан хөгжүүлж эхэлжээ.

Линукс гэдэг нь анхлан бүтээгч Линус Торвалдсын нэр ба Миникс үйлдлийн системийн нэрээс үүсгэсэн нэр юм. Зарим хүмүүс Линакс, Лайнукс гэх мэтээр дууддаг боловч эдгээр нь буруу бөгөөд зөв дуудлага нь "Линукс" юм.

Линукс нь GNU GPL (Generel Public License) лицензтэй болохоор үнэгүй авч ашиглаж болно.

Нэршил

Линукс бол дангаараа үйлдлийн систем биш боловч олон нийтэд Линукс бол үйлдлийн систем гэдэг ойлголт нэгэнт хүчээ авсан. Жишээ нь Үбүнтү Линукс гэх мэтчилэн ярьж бичдэг. Угтаа бол Дэбиан ГНУ/Линукс гэх мэтчилэн нэрлэх ёстой юм.

Нэгэнт олон нийтэд ингэж ойлгогдож байгаа учраас Линукс хэрэглэгч, Линуксын тушаал гэхчлэн бичсэн байвал ГНУ/Линуксыг хэлж байна гэж ойлгох хэрэгтэй болж байна.

Холбоотой хуудас