SSH холболт тасрахаас сэргийлэх
Дусал нэвтэрхий толь-с
Зарим ISP ба рүүтэрийн тохиргооноос болоод SSH холболт идэвхгүй тодорхой хугацаа өнгөрөхөд тасардаг. Үүнээс сэргийлэхдээ дараах тохиргоог сервер дээрээ хийж өгнө:
sudo nano /etc/ssh/ssh_config
Файлын төгсгөлд:
ClientAliveInterval 60
60 секундыг бас тохируулан өөрчилж болно. Ингээд
sudo service ssh restart
тушаалаар ssh daemon дахин ачааллана.
Хэрэглэгч тус бүрээр тохируулах бол
Хэрэв файл байхгүй байвал үүсгээд хадгалаарай.
sudo nano ~/.ssh/config
Дараах мөрийг оруулна:
Host * ServerAliveInterval 60
Nano текст засварлагчийг ашиглахдаа “Ctrl + o” дарж хадгалаад “Ctrl + x” дарж гарна.
sudo service ssh restart
тушаалаар ssh daemon дахин ачааллана.