Git мөчиртэй ажиллах
Дусал нэвтэрхий толь-с
Энэ гарын авлага нь Гитийн хамгийн хүчирхэг тал болох мөчир буюу branch-тай хэрхэн ажиллах талаар юм. Анхан шатны хэрэглэгчдэд зориулаагүй тул юуны өмнө Git-ийн хэрэглээ гарын авлагыг уншихыг зөвлөж байна.
Гарчиг
Мөчир үүсгэх
$ git branch <мөчир>
Энд "мөчир" нэртэй шинэ мөчир үүсгэгдэнэ.
Ажиллаж буй мөчрөө солих
$ git checkout <мөчир>
Мөчрийн жагсаалт
$ git branch
Өөрийн агуулахад буй мөчрүүдийг жагсаана. Ажиллаж буй мөчрийг одоор онцолсон байдаг.
Мөчрийн дэлгэрэнгүй жагсаалт
$ git show-branch
Агуулах дахь код хэрхэн мөчирлөснийг дэлгэрэнгүй харуулна.
Өөрчлөлтөө алсны агуулах дахь мөчир рүү түлхэх/хуулах
$ git push origin <мөчир>
Алсын агуулах дахь мөчрийг устгах
$ git push origin :<мөчир>
Алсын агуулах руу хуулах тушаалтай их адилхан.
Өөрийн агуулах дахь мөчрийг устгах
$ git branch -d <мөчир>
Энэ тушаал нь тухайн мөчир үндсэн мөчиртэй нэгтгэгдсэн тохиолдолд биелнэ.
$ git branch -D <мөчир>
Тухайн мөчрийг нэгтгэгдсэн эсэхийг үл харгалзан устгана.