Gitea суулгаж тохируулах
Гарчиг
Бэлтгэл
Gitea нь SQLite, PostgreSQL, MySQL /MariaDB мэдээллийн баазаар ашиглах боломжтой.
SQLite зөвхөн жижиг хэмжээтэй орчинд хэрэглэх үед ашиглаарай. Том хэмжээний орчинд бол MySQL юмуу PostgreSQL.
Энэ зааварт SQLite-ыг Gitea баазаар сонгов. Суулгаагүй бол суулгах шаардлагатай:
sudo apt update sudo apt install sqlite3
Эхлээд git бас суулгасан байх хэрэгтэй:
sudo apt update sudo apt install git
Шалгаж үзэх:
git --version git version 2.25.1
Git хэрэглэгч үүсгэх:
sudo adduser \ --system \ --shell /bin/bash \ --gecos 'Git Version Control' \ --group \ --disabled-password \ --home /home/git \ git
Дээрх коммандаар git гэсэн хэрэглэгч ба бүлэг үүснэ. home хавтас нь /home/git. Тэгээд доорх үр дүн харагдана:
Adding system user `git' (UID 112) ... Adding new group `git' (GID 118) ... Adding new user `git' (UID 112) with group `git' ... Creating home directory `/home/git' ...
Gitea binary татах
https://dl.gitea.io/gitea/ хаягаар орж сүүлийн хувилбарыг сонгож татна.
Дээрх бинариг шууд хаанаас ч ажиллуулж болно. /usr/local/bin хавтас продакшнд байрлуулахад хамгийн тохиромжтой:
sudo mv /tmp/gitea /usr/local/bin #Make the binary executable: sudo chmod +x /usr/local/bin/gitea
Доорх үйлдлүүдийг хийж шаардлагатай хавтаснуудыг үүсгэж хандалтыг тохируулна:
sudo mkdir -p /var/lib/gitea/{custom,data,log} sudo chown -R git:git /var/lib/gitea/ sudo chmod -R 750 /var/lib/gitea/ sudo mkdir /etc/gitea sudo chown root:git /etc/gitea sudo chmod 770 /etc/gitea
Дээрх нь official Gitea баримтанд бичигдсэн мэдээлэл юм.
/etc/gitea хавтсыг 770 тохируулаад суулгаж дуусаад илүү чанга тохируулах хэрэгтэй.
Systemd Unit File үүсгэнэ
Бид Gitea-г systemd service хэлбэрээр ажиллуулна.
Доорх тушаалаар /etc/systemd/system хавтас руу systemd unit файлыг татна:
sudo wget https://raw.githubusercontent.com/go-gitea/gitea/main/contrib/systemd/gitea.service -P /etc/systemd/system/
Дээрх тохиргоонд тааруулж бичигдсэн тул файлыг засах шаардлагагүй.
Gitea service-ийг идэвхжүүлж эхлүүлэх:
sudo systemctl daemon-reload sudo systemctl enable --now gitea
Gitea service ажиллаж байгааг шалгах:
sudo systemctl status gitea ● gitea.service - Gitea (Git with a cup of tea) Loaded: loaded (/etc/systemd/system/gitea.service; enabled; vendor preset: enabled) Active: active (running) since Thu 2021-05-06 05:32:04 UTC; 7s ago Main PID: 77781 (gitea) Tasks: 6 (limit: 470) Memory: 130.6M CGroup: /system.slice/gitea.service └─77781 /usr/local/bin/gitea web --config /etc/gitea/app.ini ...
Gitea тохиргоо хийх
Тохиргоог вэб хуудсаар хандаж тохируулж суулгаж дуусгана. Үндсэн порт нь 3000.
3000 портыг фаирволл дээр нээх. ufw бол доорх тушаалаар тохируулна:
sudo ufw allow 3000/tcp
Вэб браузер дээрээ http://HOST_NAME:3000 хаягаар хандана.
Database Settings:
Database Type: SQLite3 Path: Use an absolute path, /var/lib/gitea/data/gitea.db
Application General Settings:
Site Title: Enter your organization name. Repository Root Path: Leave the default var/lib/gitea/data/gitea-repositories. Git LFS Root Path: Leave the default /var/lib/gitea/data/lfs. Run As Username: git SSH Server Domain: Enter your domain or server IP address. SSH Port: 22, change it if SSH is listening on other Port Gitea HTTP Listen Port: 3000 Gitea Base URL: Use http and your domain or server IP address. Log Path: Leave the default /var/lib/gitea/log
Энэ тохиргоог дараа хэдийд ч Gitea тохиргооны файлд өөрчлөх боломжтой.
Харин хуудасны доод хэсэгт admin хэрэглэгчийн тохиргоог хийгээд суулгаж болно.
“Install Gitea” товчоор суулгана.
Хэрэв дээрх тохиргоо хэсэгт админ хэрэглэгч тохируулаагүй бол шинэ хэрэглэгч бүртгүүлэх хэрэгтэй. Хамгийн эхний хэрэглэгч автоматаар шууд админ болно:
sudo chmod 750 /etc/gitea sudo chmod 640 /etc/gitea/app.ini
Ингээд суулгаж дууссан.
SSL тохируулах хэрэгтэй.
Тохиргоо засварлах
Мөн үндсэн репо хаягийг тохируулах хэрэгтэй.
sudo vim /etc/gitea/app.ini
Дээрх файлд тохиргоог хийнэ. Энэ файлд суулгацын үед автоматаар гол тохиргоонууд орсон байх ба түүнийг олж засна.
Жишээ:
[server] SSH_DOMAIN = git.example.com DOMAIN = git.example.com ROOT_URL = https://git.example.com:3001/
Хэрэв файлд тохируулахыг хүссэн тохиргоо байхгүй бол https://docs.gitea.io/en-us/config-cheat-sheet/ хаягаар орж харж тохиргоо нэмж болно.
Жишээ:
[other] SHOW_FOOTER_BRANDING = false SHOW_FOOTER_VERSION = false SHOW_FOOTER_TEMPLATE_LOAD_TIME = false
Тохиргоог хадгалаад сервис дахин ачааллана:
sudo systemctl restart gitea
Мэйл мэдэгдлийн тохиргоо
sudo vim /etc/gitea/app.ini
Жишээ тохиргоо:
[mailer] ENABLED = true HOST = mail.dusal.net:587 SKIP_VERIFY = true FROM = noreply@dusal.net USER = noreply@dusal.net PASSWD = NuutsUgEnd
Тохиргоог хадгалаад сервис дахин ачааллана:
sudo systemctl restart gitea
Админ эрхээр нэвтэрч ороод шалгаж болно: Site Administration > Configuration > SMTP Mailer Configuration.
Gitea автомат шинэчлэлт тохируулах
Эх суралж: https://github.com/CMiksche/gitea-auto-update
Эхлээд /etc/gitea/update-settings.ini файлыг үүсгэнэ:
[Gitea] site=https://your-gitea-instance.com:3001/api/v1/version apiUrl=https://api.github.com/repos/go-gitea/gitea/releases/latest system=linux-amd64 file=/usr/local/bin/gitea tmpDir=/tmp/ buildFromSource= sourceDir= logFile=/var/lib/gitea/log/update.log
gitea-auto-update суулгах.
sudo pip3 install gitea-auto-update
Доорх тушаалаар шинэчилнэ.
gitea-auto-update --settings=/etc/gitea/update-settings.ini
Cron файл үүсгэнэ.
sudo vim /etc/cron.daily/upgrade-gitea
Доорх агуулгыг бичнэ:
#!/bin/bash gitea-auto-update --settings=/etc/gitea/auto-update.ini
Ажиллах эрх өгнө.
sudo chmod +x /etc/cron.daily/upgrade-gitea
Ингээд автоматаар шинэчлэгдээд ажиллах болно.