Git мөчиртэй ажиллах

Дусал нэвтэрхий толь-с
19:47, 9 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

Энэ гарын авлага нь Гитийн хамгийн хүчирхэг тал болох мөчир буюу branch-тай хэрхэн ажиллах талаар юм. Анхан шатны хэрэглэгчдэд зориулаагүй тул юуны өмнө Git-ийн хэрэглээ гарын авлагыг уншихыг зөвлөж байна.


Мөчир үүсгэх

$ git branch <мөчир>

Энд "мөчир" нэртэй шинэ мөчир үүсгэгдэнэ.


Ажиллаж буй мөчрөө солих

$ git checkout <мөчир>

Мөчрийн жагсаалт

$ git branch

Өөрийн агуулахад буй мөчрүүдийг жагсаана. Ажиллаж буй мөчрийг одоор онцолсон байдаг.


Мөчрийн дэлгэрэнгүй жагсаалт

$ git show-branch

Агуулах дахь код хэрхэн мөчирлөснийг дэлгэрэнгүй харуулна.


Өөрчлөлтөө алсны агуулах дахь мөчир рүү түлхэх/хуулах

$ git push origin <мөчир>

Алсын агуулах дахь мөчрийг устгах

$ git push origin :<мөчир>

Алсын агуулах руу хуулах тушаалтай их адилхан.


Өөрийн агуулах дахь мөчрийг устгах

$ git branch -d <мөчир>

Энэ тушаал нь тухайн мөчир үндсэн мөчиртэй нэгтгэгдсэн тохиолдолд биелнэ.

$ git branch -D <мөчир>

Тухайн мөчрийг нэгтгэгдсэн эсэхийг үл харгалзан устгана.



Дэлгэрэнгүй мэдээлэл

Гит мөчрийн талаар бүр дэлгэрэнгүй