Татварын PosAPI Linux дээр ажиллуулахад гарах асуудлууд шийдэх
sendData үйлдлийг хийх үед ийм алдаа гарлаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
{
"errorCode": 317, "message": "Баазтай харьцахад алдаа гарлаа!!! \"unknown database BILL_DATA\"", "success": false
}
"libsqlite3-0" сангийн version зөрөөд байсан байна. Ubuntu 18.04 дээр libsqlite3-0 (3.22) хувилбар Ubuntu 14.04 дээр libsqlite3-0 (3.8) хувилбар нь тохируулагдсан байдаг юм байна.
Тэгэхээр хуучин version -г нь хайж олж байгаад суулгаж ажилуулахад алдаа нь засагдаж байна шүү.
3.8 хувилбарын debian package-н татах линк https://launchpad.net/ubuntu/trusty/amd64/libsqlite3-0/3.8.2-1ubuntu2.1
libsqlite3-0_3.8.2-1ubuntu2.1_amd64.deb ийм нэртэй файл татагдана.
доорх коммандаар задална $ dpkg -x libsqlite3-0_3.8.2-1ubuntu2.1_amd64.deb libsqlite3
libsqlite3 энэ фолдерт задарсан файлуудаас, libsqlite3.so.0.8.6 гэсэн файлыг /usr/lib/x86_64-linux-gnu (эсвэл зохих фолдерт) гэсэн фолдерт хийнэ.
доорх коммандаар shortcut-г нь үүсгэнэ. ln -s libsqlite3.so.0.8.6 libsqlite3.so
Installing libssl1.0.0 on Ubuntu 20.04
$ wget http://archive.ubuntu.com/ubuntu/pool/main/o/openssl1.0/libssl1.0.0_1.0.2n-1ubuntu5_amd64.deb $ sudo apt install ./libssl1.0.0_1.0.2n-1ubuntu5_amd64.deb