Ssh tunnel socks proxy ашиглан интернэтгүй линукс тооцоолуурыг интернэтэд холбох
SSH холболтоор дамжин интернэтгүй серверээ интернэтэд холбох боломжтой. Энд CentOS 6 дээр зааврыг оруулж байна. Мөн ижил төстэй байдлаар бусад линукс дээр болно.
Эхлээд интернэттэй компьюутер дээрээ Socks proxy ажиллуулах хэрэгтэй. Миний хувьд Dante ашиглан суулгаж тохируулсан.
Ингээд харин холболт хийхэд гол асуудал гарав. Client буюу интернэтгүй компьютер руугаа эхлээд SCP ашиглан хэрэгтэй түүлээ rpm файлаар татаж аваад хуулж өгнө. Миний хувьд Dante-client (socksify) болон tsocks хэрэгслүүдийг туршиж үзсэн ч зөндөө оролдоод амжилт олсонгүй. Харин proxychains хэрэгслийг суулгаж амжилттай холбов. Ингэхдээ эхлээд суулгаад /etc/proxychains.conf тохиргоон дээр socks proxy тохируулж өгөөд ажиллуулсан боловч ажилласангүй. Тэгээд
vim /usr/bin/proxyresolv
DNS дээр нь интернэттэй host компьютерынхаа DNS-ыг тохируулж өгөөд ажиллав.
Ингэхдээ эхлээд client-аасаа host руугаа
ssh -D 1080 username@host
тушаалаар нэвтрээд дахин guest рүүгээ ssh-ээр нэвтэрч ороход интернэт холбогдов. Ажиллуулах тушаалынхаа өмнө proxychains гээд тушаалаа өгнө. Жишээ нь:
proxychains yum update