Android дээр Fallback фонт тохируулах
Дусал нэвтэрхий толь-с
23:12, 29 Долоодугаар сар 2015-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Android төхөөрөмж дээр fallback фонт тохируулснаар системд танихгүй байгаа хэлний фонтыг нэмж оруулна. Жишээ нь Монгол бичгийн фонтыг нэмж оруулж болно.
Үүний тулд төхөөрөмж заавал root хийгдсэн байх шаардлагатай. Root хийгдсэн үед л /system хавтас руу бичих боломжтой.
Хэрхэн хийх вэ?
- /system/fonts хавтас руу фонтоо хуулж өгнө. Би жишээ нь MongolianScript.ttf фонтыг хуулж өгсөн. Энэ фонт нь Монгол бичгийн фонт юм.
- Тэгээд /system/etc/fallback_fonts.xml файлыг нээж доорх мөрүүдийг <familyset> таг дотор хийж өгнө.
<family> <fileset> <file>MongolianScript.ttf</file> </fileset> </family>
Ингээд төхөөрөмжөө унтрааж асаана.
Энэ нь зөвхөн фонт тохируулах үйлдэл бөгөөд фонт рэндэр бол засахгүй. Фонт рэндэр засахыг harfbuzz санг оруулж өгснөөр засах боломжтой байж магадгүй.