Filezilla FTP програмын асуудлуудыг шийдэх
Дусал нэвтэрхий толь-с
17:02, 4 Долоодугаар сар 2015-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Connection timed out гээд холбогдож чадахгүй алдаа гараад холбогдож чадахгүй тохиолдолд
Edit->Preference->Connection руу ороод Timeout in seconds дээр тоог нэмж өгөх хэрэгтэй. Жишээ нь 600 гэхэд 10 минут болох юм. Ингэвэл зарим ISP дээр гардаг энэ асуудал засагдаж холбогддог.
Болохгүй байгаа бол Encryption дээрээ Plain FTP тохиргоогоор холбогдож үзээрэй.
Ubuntu дээр сүүлийн хувилбар ахиулж суулгах
SSL, TLS холболтын гэх мэт зарим алдааны үед шинэчлэлт хийж сүүлийн хувилбар суулгахад алдаа засагддаг. Windows системийн хувьд Filezilla сайт руу ороод дахин татаж суулгах ба Ubuntu үйлдлийн систем дээр гуравдагч этгээдийн боловсруулсан PPA ашиглан сүүлийн хувилбар суулгаж болно.
Filezilla thirdparty PPA: [1]
Ubuntu 15.04 Vivid/Ubuntu 14.10 Utopic дээр суулгахдаа Terminal (Ctrl+Alt+T) нээгээд дараах тушаалуудыг өгнө:
sudo add-apt-repository ppa:n-muench/programs-ppa sudo apt-get update sudo apt-get install filezilla эсвэл шинэчлэх бол: sudo apt-get upgrade filezilla
Ubuntu 14.04 Trusty/Ubuntu 12.04 Precise/Linux Mint 17.1/17/13 дээр бол Terminal (Ctrl+Alt+T) нээгээд дараах тушаалууд өгч суулгана:
sudo add-apt-repository ppa:n-muench/programs-ppa2 sudo apt-get update sudo apt-get install filezilla эсвэл шинэчлэх бол: sudo apt-get upgrade filezilla