Зарим Android утсан дээр wifi channel нээх
Америкт wifi 1-11 хүртэл суваг ашигладаг ба 12-14 сувгийг ашиглах нь хуулиар хориотой байдаг юм байна. Тийм болохоор төхөөрөмжүүдийн wifi тохиргоог мөн ингэж хийсэн байдгаас Монголд ашиглах үед зарим wifi интернэт утас, таблет дээр харагдахгүй орж болдоггүй юм байна. Ийм тохиолдолд рүүтэр дээрээ тохиргоог 11 хүртэл эсвэл US гэсэн байдлаар хийж өгөх юм уу хэрэв root хийгдсэн төхөөрөмж бол дараах тохиргоог хийж бүх wifi руу орж болдог болгож болдог юм байна.
/system/build.prop гэсэн файлыг adb-ээр эсвэл root эрхтэй текст засварлагчаар нээгээд:
ro.product.locale.region=EU ro.wifi.channels=14
Ийм байдлаар тохируулж өгнө. Тэгээд /data/data/com.android.providers.settings/databases/settings.db файлын нэрийг өөрчлөх юм уу устгаж болно. Ингэхэд систем хийсэн зарим тохиргоонууд анхны байдалдаа орох болохыг анхаараарай. Зарим төхөөрөмж дээр root shell эсвэл adb shell ашиглан
su sqlite3 /data/data/com.android.providers.settings/databases/settings.db "INSERT INTO secure (name, value) VALUES ('wifi_country_code', 'EU');"
гэсэн байдлаар өөрчилж болдог гэж бичсэн байна.
Ингээд төхөөрөмжөө унтрааж асаахад 11-ээс дээш сувгууд орж ирнэ.