SSH холболт тасрахаас сэргийлэх

Дусал нэвтэрхий толь-с
11:00, 24 Зургаадугаар сар 2015-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Зарим ISP ба рүүтэрийн тохиргооноос болоод SSH холболт идэвхгүй тодорхой хугацаа өнгөрөхөд тасардаг. Үүнээс сэргийлэхдээ дараах тохиргоог сервер дээрээ хийж өгнө:

sudo nano /etc/ssh/ssh_config

Файлын төгсгөлд:

ServerAliveInterval 60

60 секундыг бас тохируулан өөрчилж болно. Ингээд

/etc/init.d/sshd restart

тушаалаар ssh daemon дахин ачааллана.


Хэрэглэгч тус бүрээр тохируулах бол

Хэрэв файл байхгүй байвал үүсгээд хадгалаарай.

sudo nano ~/.ssh/config

Дараах мөрийг оруулна:

Host *
  ServerAliveInterval 60

Nano текст засварлагчийг ашиглахдаа “Ctrl + o” дарж хадгалаад “Ctrl + x” дарж гарна.

sudo service ssh restart

тушаалаар ssh daemon дахин ачааллана.