Тооцоолуурт мэдээллийг хэрхэн хадгалдаг вэ?
Тооцоолуурт мэдээлэл RAM, ROM, диск дээр хадгалдаг. Ингэж юмыг хадгалахдаа 1111000101101110001111 гэсэн байдлаар цахилгаан соронзон, эсвэл ямар нэгэн зүйлийг байгаа, хоосон хоёрыг өрөөд тавьчихаж байгаа гэсэн үг. Энэ кодлолын дагуу боловсруулж ойлгоод мэдээллийг компьютер ойлгодог.
Tэгэхээр нэг компакт диск дээрх мэдээлэл бол иймэрхүү байдалтай харагдана. Үүнийг диск уншигч уншаад боловсруулна. Тэгэхээр CD-ээс яагаад DVD их багтаамжтай байдгийн учрыг ч эндээс ойлгож болох байх. Hard Disk буюу хатуу диск ч бас дотроо эргэлддэг зээрэнцэг агуулж байдаг. Тэрэн дээр бас л яг ийм байдлаар мэдээллийг агуулдаг гэсэн үг. Доорх зураг дээр хатуу дискийг онгойлгоод доторхыг нь харуулсан байна.
Харин зөөврийн флаш диск зэрэг бол өөр. Микрочип дотор мэдээллийг өрж байрлуулаад байгаа юм. Ер нь бол бас л адилхан 0 болон 1-ээр л илэрхийлж байгаа.
Харин ямарваа нэг зүйлийг компьютерт хадгалахад ямар хэмжээ эзлэхийг бас ерөнхийд нь барагцаа байдаг. Жишээ нь жирийн текст файлууд хамгийн бага эзэлж байхад, зураг, дуу, кино бол их зай эзэлнэ. Мэдээж кино бол кадр бүр нь нэг зураг гээд төсөөлбөл зурагнаас маш их хэмжээтэй байх тодорхой. Дуу гэхэд л нэг дуу дискэн дээр дунджаар 2МБ-5МБ орчим зай эзэлдэг. Гэхдээ бас дууныхаа шахсан, кодолсон хэлбэрээс болоод янз бүр. 128kbps-2mbps хүртэл байдаг.