Ширээний компьютер

Дусал нэвтэрхий толь-с
12:33, 20 Арванхоёрдугаар сар 2009-ий байдлаарх Bee (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Desktop computer буюу ширээний компьютер нь зөөврийн бус, тогтмол нэг газар байрлуулж хэрэглэхэд зориулсан компьютер юм. Ширээний компьютерын микропроцессор болон бусад эд ангиудыг нэг хайрцагт багтаан маш оновчтойгоор байрлуулсан байдаг бөгөөд, түүнтэй хамт боловсруулсан өгөгдөл дамжуулах үүрэгтэй дэлгэц, гаднаас өгөгдлийг оруулах гар болон хулгана зэрэг төхөөрөмжүүд дамжуулах утасаар болон долгионоор холбогдсон байдалтай байдаг. Энэ нь орчин үеийн ширээний компьютерын сонгодог жишээ юм. Үүнээс гадна эд анги бүхий хайрцаг болон дэлгэцийг нэг дор багтаасан шийдэлтэй загвар бий.

Үүсэл хөгжил

Ширээний компьютерыг ерөнхийд нь компьютерын хөгжилийн үе шат гэж ойлгож болно. Анхны компьютер нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн явцад хүмүүсийн нийтлэг хэрэгцээнд дөхөж очихуйц боловсронгуй, овор хэмжээ бага, үнэ хямд, загвар дизайн сайтай болсоноор ширээний гэх тодотголтой, өнөө үед бидний түгээмэл хэрэглэдэг компьютер бий болжээ. Анхны компьютерууд бүхэл бүтэн өрөөг эзлэхүйц том хэмжээтэй байсан бөгөөд 1980 оны эхээр IBM болон APPLE компаниуд анх удаа энгийн хэрэглэгчид зориулсан салангид монитор бүхий одоогийн компьютерын загварт дөхсөн тооцоолуур үйлдвэрлэж эхэлсэн. Ингэснээр энгийн хэрэглэгчид компьютер ашиглах боломж нээлттэй болсон.

Бүтэц

Тооцоолуурын хэсэг

Ширээний компьютерын үндсэн хэсэг болох тооцоолуурын хэсэг нь ATX стандартын компьютерын кейс болон тэжээлийн блок, түүн дотор агуулагдах үндсэн эд ангиудаас бүрдэнэ.

  • Эх хавтан буюу Motherboard.
  • Гол тооцоолуурын хэсэг CPU
  • Шуурхай санах ой буюу RAM
  • Хадгалах төхөөрөмж HDD

Эдгээр тусдаа эд ангиуд эх хавтангаар дамжин холбогдож компьютерын кейст эмх цэгцтэйгээр байрласан байна. Үүн дээр нэмэлтээр уян диск болон оптик дискны төхөөрөмж, дисплей карт, модем, дууны нэмэлт гаралтын хэрэгсэл буюу sound card, сүлжээний карт зэрэг бусад төхөөрөмж үндсэн эд ангиудтай хамт кейст байрлаж болно.

Тооцоолуурын хэсэгтэй дэлгэц болон гар, хулгана, хэвлэх машин, скайнер гэх мэт төхөөрөмж залгагдан ажиллана.

Дэлгэц

Тооцоолуурын хэсэгт боловсруулагдсан өгөгдөл түүний эх хавтанд байрлах дүрс дамжуулах картын тусламжтайгаар мониторт ирэх бөгөөд, энэ нь өгөгдлийг дүрс болгон цацах үүрэгтэй төхөөрөмж юм. Одоо үед монитор нь LCD монитор болон CRT монитор гэсэн хоёр төрөл байдаг. Энэ хоёр дүрс гаргах технологи, ажиллах зарчимаараа ялгаатай боловч үндсэн үүрэг нь ижил.

APPLE фирмийн ширээний компьютерууд тооцоолуурын хэсэг болон дэлгэц нь хамтдаа байхаар хийгдсэн байдаг онцлогтой. Үүнийг All-In-One desktop гэж нэрлэж болно.

Гар, Хулгана

Хэрэглэгч тооцоолуурын хэсгийг удирдах, гараас өгөгдөл оруулах үүрэгтэй төхөөрөмж. Утас болон wirelless хүлээн авагч ашиглаж эх хавтантай шууд холбогдоно.

Туслах төхөөрөмж

Нэмэлтээр веб камер,ТВ хайрцаг, чихэвч, микрофон, чанга яригч буюу спикер болон Тог баригч зэрэг олон төхөөрөмжийг хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохируулан залгах боломжтой. Микрофон болон чихэвч, спикер нь эх хавтангийн дууны картад холбогдох бөгөөд тог баригчаас бусад төхөөрөмжүүд ихэвчлэн USB оролт болон бусад нэмэлт оролтоор холбогдоно.

Үйлдлийн систем

Ширээний компьютер нь бусад компьютерын нэг адил үйлдлийн системын тусламжтайгаар өгөгдлийг боловсруулах бөгөөд, боловсруулсан мэдээлэл дэлгэц дээр хэрхэн харагдах, хэрэглэгчид хэрхэн илүү хялбараар удирдах, хянах, боловсруулах зэргийг шийдсэн, компьютерын идэвхитэй ажиллагааг хангадаг цогц програм юм.

LINUX , WINDOWS , MACHINTOSH гэх зэрэг түгээмэл хэрэглэгддэг Үйлдлийн системүүд байдаг. Үүнээс бидний хэрэглэж сурсан windows XP , windows VISTA зэрэг үйлдлийн системүүд нь Windows үйлдлийн системийн хувилбарууд юм. APPLE компани өөрсдийн гаргасан All-In-One ширээний компьютертоо MACHINTOSH үйлдлийн систем суулгаж өгсөн байдаг.

Давуу болон сул тал

Ширээний компьютер нь зөөврийн компьютерыг бодвол эд ангиудыг өргөтгөх боломжоор илүү. Хэрэглэгч өөрийн хүссэн эд анги бүхий компьютерыг угсрах боломжтой бөгөөд, хэрэгцээндээ тулгуурлан тохирох үндсэн эд ангиудыг солих, давхар нэмж суурилуулах зэрэг боломж нээлттэй. Мөн илүү үзүүлэлт шаарддаг хэрэглээний програм хангамж, компьютер тоглоом зэргийг тэдгээрт тохирсон үзүүлэлт бүхий ширээний компьютер дээр ашиглах бүрэн боломжтой.

Сул тал нь бусад төрлийн компьютерыг бодвол цахилгаан зарцуулалт өндөр, байнгын хувьсах гүйдлээр тэжээгдэх учир цахилгаанаас хамаарсан эрсдэлд орох аюултай, овор хэмжээ ихтэй.