USB disk бэлдэж Ubuntu суулгах

Дусал нэвтэрхий толь-с
12:44, 3 Дөрөвдүгээр сар 2017-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Ubuntu татаж авах

https://www.ubuntu.com/download/desktop хаягаар ороод шууд Download дарж татаж авч болох ч энэ нь Монголын толин сервер хуучирснаас болоод заримдаа татаж болдоггүй. Ийм тохиолдолд Your download should start automatically. If it doesn’t, download now. гэсэн дээр дарж татаж авч болно.

Эсвэл https://www.ubuntu.com/download/alternative-downloads хуудас руу орж Torrent-оор татах юм уу эсвэл https://launchpad.net/ubuntu/+cdmirrors хуудас руу ороод аль нэг Mirror буюу толин сервер (хуулбар) сонгож ороод дамжиж хавтаснуудыг нээж байгаад орж татаж болдог.

Дээрх байдлаар Ubuntu-гийн .iso файлаа татаж авсан бол USB flash диск дээр хуулж бэлдэнэ.


USB flash диск бэлдэх

2-4ГБ зайтай диск байх хэрэгтэй. Эхлээд бүх хэрэгтэй зүйлээ хуулж аваарай. Диск бэлдэх үед дээрх зүйлс нь устах учир.

  • [1] хаягаар орж Rufus програмыг татаж авна.

Rufus програмаа нээгээд 'Device' хэсэгт USB дискээ тохируулж өгнө

Download-desktop-usb-windows-1.jpg 'FreeDOS' гэсний хажуугийн CD-ний зураг дээр дарж татаж авсан Ubuntu....iso файлаа сонгож Open дарж оруулаад Start товч дарж эхлүүлнэ.

Download-desktop-usb-windows-2.jpg

Syslinux software татаж авах анхааруулга асуулт гарч ирэхэд Yes гээд үргэлжлүүлнэ.

Download-desktop-usb-windows-3.jpg

ISO image mode асуухад OK дарж үргэлжлүүлнэ.

Download-desktop-usb-windows-4.jpg

USB диск зөв сонгосон эсэх, мөн дээрх зүйл устах анхааруулга гарч ирэхэд OK дарж үргэлжлүүлнэ.

Download-desktop-usb-windows-5.jpg

Ингээд дуусахад таны USB flash диск бэлэн болно.

Download-desktop-usb-windows-7.jpg


CMOS буюу BIOS-ын тохиргоон дээрээ USB дискнээс boot уншихаар тохируулаад компьютераа асаахад Ubuntu-гийн суулгац эхлэх ёстой. Энэ тохиргоо нь компьютер бүрт өөр байдаг.