Чөлөөт програм хангамжийн тодорхойлолт

Дусал нэвтэрхий толь-с
20:15, 9 Хоёрдугаар сар 2022-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

Эх хувилбар: The Free Software Definition

Зохиогчийн эрх: Чөлөөт Програм Хангамжийн Сан

Орчуулсан: Б.Урангуа


Агуулга

Тодорхой нэг програм хангамжийг чөлөөт програм хангамж мөн гэж үзэхэд ямар шалгуурууд байх ёстойг тодорхой харуулахын тулд бид уг чөлөөт програм хангамжийн тодорхойлолтыг бий болгосон. Тодорхойлолтыг ойлгомжтой байлгах үүднээс бид тодорхой хугацаанд үүнийг шинэчлэн засварладаг ба хэрэв та бидний хийсэн өөрчлөлтүүдийг үзэхийг хүсвэл Түүх хэсгийг үзнэ үү.

Чөлөөт програм хангамж гэдэг нь үнэ хөлсний тухай биш эрх чөлөөний тухай юм. Уг ухагдхууныг ойлгохын тулд "үнэгүй шар айраг" бус "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" гэсэн утгын талаар бодох хэрэгтэй. (Англи хэлэнд ``free гэдэг үг нь ``чөлөөтэй болон ``үнэгүй гэсэн утгыг давхар илэрхийлдэг --- орч.)

Чөлөөт програм хангамж гэдэг нь хэрэглэгчдийн програм хангамжийг ажиллуулах, хуулбарлах, түгээх, судлах, өөрчлөх болон сайжруулах эрх чөлөөний тухай юм. Илүү нарийвчлан авч үзвэл уг програмын хэрэглэгч нь дараах маш чухал 4-н эрхийг эдэлдэг:

  1. Ямар ч зорилгоор байсан хамаагүй тухайн программыг ажиллуулах эрх (эрх чөлөө 0)
  2. Програмыг хэрхэн ажилладгийг судлах, мөн өөрийн хүссэн зүйлийг хийхээр түүнийг өөрчлөх (эрх чөлөө 1). Эх кодод нэвтрэх нь үүний урьдчилсан нөхцөл болно.
  3. Програмын хуулбарыг түгээх эрх чөлөө, үүгээр найздаа туслаж болно (эрх чөлөө 2)
  4. Програмыг сайжруулах, өөрийн сайжруулалтыг нийтийн хүртээл болгох эрх чөлөө (эрх чөлөө 3). Эх кодод нэвтрэх нь үүний урьдчилсан нөхцөл болно.

Хэрэглэгчид эдгээр эрх чөлөөг бүгдийг нь эдэлж чадаж байвал тухайн програм нь чөлөөт програм хангамж гэсэн үг юм. Тиймээс та засвар хийсэн ч хийгээгүй ч, мөнгө төлсөн ч төлөөгүй ч хэн нэгэнд хаа нэг тийшээ хуулбараа ахин түгээх эрх чөлөөтэй байх болно. Эдгээр зүйлийг хийх эрхтэй байна гэдэг нь та ямар нэг зөвшөөрөл хүсэх эсвэл зөвшөөрөл авахад төлбөр төлөх шаардлагагүй гэсэн үг юм.

Мөн та тэдгээрт засвар хийж, түүнийгээ ажил албандаа болон чөлөөт цагаа өнгөрөөхдөө зэрэг хувийн журмаар хэрэглэхдээ тэдгээрийг байгаа гэдгийг нь дурдалгүйгээр ашиглах эрх чөлөөтэй байх болно. Хэрэв та хийсэн өөрчлөлтөө нийтэд хүргэвэл хэн нэгэнд тодорхой нэг байдлаар мэдэгдэхийг шаардахгүй.

Програмыг ажиллуулах эрх чөлөө гэдэг нь хэн ч байлаа ямар ч байгууллага байлаа гэсэн хөгжүүлэгч эсвэл аливаа нэг аж ахуй нэгжид хэрэглэж буй програм хангамжийнхаа талаар мэдээлэх шаардлагагүйгээр ямар ч төрлийн ажилд , ямар ч зорилгоор, ямар ч компьютерийн систем дээр ажиллуулах эрх чөлөө юм. Энэ эрх чөлөө нь хэрэглэгчдэд зориулснаас биш хөгжүүлэгчидэд зориулагдаагүй бөгөөд та хэрэглэгчийн үүднээс өөрийн гэсэн зорилгоор програмаа ажиллуулах эрхтэй. Хэрэв та үүнийг өөр хэн нэгэнд түгээж байгаа бол та түүнд өөрийнхөө зорилгыг тулгах эрхгүй бөгөөд тухайн хүн тань үүнийг өөртөө зориулан чөлөөтэй хэрэглэх эрх чөлөөтэй байх болно.

Хуулбарыг ахин түгээх эрх чөлөө нь тухайн програмын хоёртын системийн эсвэл гүйцэтгэгдэх хэлбэрийг багтаасан байх ёстой төдийгүй засварлагдсан болон засварлагдаагүй хувилбаруудын аль алиных нь эх кодыг агуулсан байх ёстой. (ажиллуулж болох хэлбэрээр програмыг түгээх нь чөлөөт үйлдлийн системийг хялбар суулгахад тун чухал байдаг). (Зарим хэл дээр уг байдлыг дэмждэггүй учраас)Тодорхой програмууд дээр хоёртын болон ажиллуулах хэлбэрийг гаргах аргагүй байж болох ч та тэдгээрийг хийх боломжтой арга замыг олж өгөх эсвэл хөгжүүлэх тиймэрхүү хэлбэрийг ахин түгээх эрх чөлөөтэй байх ёстой.

Өөрчлөлт хийж, сайжруулсан хувилбараа нийтэд хүргэх эрхийг эдлэхийн тулд та үндэслэлтэй байснаар тухайн програмын эх кодод нэвтэрч чадах юм. Тиймээс эх кодод нэвтрэх нь чөлөөт програм хангамжийн хувьд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал юм.

1-р эрх чөлөөнд эх програм дээр өөрийн засварласан хувилбараа хэрэглэх эрх чөлөө багтдаг. Хэрэв програм тань “Tivoization” эсвэл “аюулгүйн бүүт ” гэж нэрлэгддэг бусдын засварласан хувилбарыг ажиллуулж болдог ч таныхыг ажиллуулахыг татгалзаж байдаг зүйл рүү шилжүүлэгдсэн бол 1-р эрх чөлөө нь бодит хэрэглээнээс илүүтэйгээр зүгээр онолын зүйл болж хувирдаг. Энэ тийм ч хангалттай зүйл биш юм.

Програмыг өөрчлөх нэг чухал арга бол боломжит чөлөөт давтамж бүлэглэх горим болон модулууд дээр нэгтгэл хийх юм. Хэрэв програмын лиценз дээр таныг нэмж буй код бүрийнхээ зохиогчийн эрхийн эзэмшигч байх шаардлагатай гэж үзэх гэх мэт зүй ёсоор лицензлэгдсэн хүчин төгөлдөр модулд нэгтгэл хийх боломжгүй гэж заасан байвал уг лицензийг чөлөөтэй гэж авч үзэх нь хэтэрхий явцуу ойлголт болно.

Уг эрх чөлөө нь бодит байдлаар хэрэгжиж буй нөхцөлд таныг ямар нэг алдаа гаргахгүй л бол тэдгээр нь тогтмол байж байх ёстой. Хэрэв програм хангамжийн хөгжүүлэгч уг лицензийг хүчингүй болгох эрх мэдэлтэй, эсвэл та ямар ч асуудал учруулах алдаа гаргаагүй байхад нөхцлөө буцаан өөрчилдөг бол уг програм хангамж нь чөлөөт биш гэсэн үг юм.

Гэхдээ чөлөөт програм хангамжийг түгээх аргын талаарх хэд хэдэн тодорхой дүрмийг үндсэн эрх чөлөөтэй зөрчилдөөгүй үед хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь : copyleft гэдэг бол (маш энгийнээр тайлбарлахад) програмыг ахин түгээж байхад бусад хүмүүсийн үндсэн эрх чөлөөг боогдуулах хязгаарлалт нэмэх боломжгүй гэсэн дүрэм юм. Энэ дүрэм нь үндсэн эрх чөлөөтэй зөрчилддөггүй, харин тэдгээрийг хамгаалдаг юм.

Чөлөөт програм хангамж гэдэг нь ашгийн төлөө бус гэсэн үг биш. Чөлөөт програм хангамжийг ашгийн төлөөх хэрэглээнд, ашгийн төлөө хөгжүүлэлт болон ашгийн төлөө түгээлтэнд ашиглах боломжтой байдаг. Чөлөөт програм хангамжийг ашгийн төлөө хөгжүүлэх нь тийм сонин зүйл байхаа больсон бөгөөд иймэрхүү чөлөөт арилжааны програм хангамж нь тун чухал зүйл юм. Та чөлөөт програм хангамжийн хуулбарыг авахын тулд мөнгө төлсөн эсвэл ямар ч төлбөргүйгээр хуулбарыг авсан байж болох юм. Гэвч таны хуулбараа хэрхэн олж авснаас шалтгаалалгүйгээр та үргэлж тухайн програм хангамжаа хуулбарлах, өөрчлөх, түүгээр ч зогсохгүй хуулбараа зарах эрх чөлөөтэй байдаг.

Хийгдсэн өөрчлөлт сайжруулалтаас бүрдсэн байна уу үгүй юу гэдэг нь субъектив асуудал юм. Хэрэв өөр хэн нэгэн хүний сайжруулалт хэмээн үзэж байгаа өөрчлөлт нь таны засварыг хязгаарлаж байвал энэ нь эрх чөлөө биш юм.

Хэрэв тэд таны өөрчилсөн хувилбараа нийтэд түгээх эсвэл таны хувийн журмаар хувилбараа өөрчилж, хэрэглэх эрх чөлөөг тань үндсэндээ хязгаарлахгүй байгаа бол тэд өөрчлөгдсөн хувилбарыг хэрхэн багцлах талаар дүрэм гаргах эрхтэй. Хэрэв та ийм байдалд өөрийн хувилбараа хэрэглэгдэх боломжтой болгосон бол тийм байдалд ч гэсэн боломжтой болгох ёстой гэсэн дүрэм нь адил нөхцөл байдалд байж болох юм. (гэхдээ иймэрхүү дүрэм нь танд өөрийн хувилбараа нийтэд хүртээх эсэх тал дээр сонголт олгодгийг санаарай.) нийтийн хэрэглээнд гаргаж байгаа хувилбаруудаас хэрэглэгчдэд эх кодоо гаргасан байхыг шаарддаг дүрмүүд бас байж болно. Хэрэв та засварласан хувилбараа түгээхэд өмнөх хөгжүүлэгч нь таниас үүний хуулбарыг хүсвэл заавал нэг хуулбарыг түүнд илгээх ёстой гэж шаарддаг эсвэл хийсэн засвар дээрээ өөрийгөө танилцуулсан байхыг шаарддаг лицензүүд мөн байж болно.

GNU төсөлд эдгээр эрх чөлөөг хүн бүрд хууль ёсны дагуу эдлүүлэхийн тулд бид Copyleft -ийг хэрэглэдэг. Гэхдээ copyleft хийгдээгүй чөлөөт програм хангамж ч байдаг. Бид copyleft хэрэглэх чухал шалтгаанууд байдаг гэж үздэг ч таны програм non-copyleft чөлөөт програм хангамж бол бид үүнийг ёс зүйн талаас хүлээн зөвшөөрөх болно.

Чөлөөт програм хангамж, copylefted програм хангамж, болон бусад програм хангамжийн ангилалууд нь бие биетэйгээ хэрхэн холбоо хамааралтай байдаг талаарх тайлбарыг Чөлөөт програм хангамжийн ангилал-аас харна уу.

Заримдаа програмын хуулбарыг олон улсад түгээхийн тулд засгийн газрын экспортоос таны эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль дүрэм, худалдааны зөвшөөрөл гаргадаг. Програм хангамжийн хөгжүүлэгчдэд тэдгээр хязгаарлалтыг арилгах юм уу хэрэгсэхгүй байх эрх мэдэл байдаггүй, гэхдээ тэдний хийж чадах болон хийх ёстой зүйл бол тэдгээрийг програмын хэрэглээний нөхцлөөр тогтоохыг эсэргүүцэх явдал юм. Ингэснээрээ уг хязгаарлалт ньтэдгээр засгийнг газруудын эрх мэдлийн хүрээнээс гадуурхи үйл ажиллагаа болон хүмүүст нөлөө үзүүлэхгүй байх болно. Тиймээс чөлөөт програм хангамжийн лиценз нь ямар ч чухал эрх чөлөөний нөхцөлөөр ямар ч экспорт дүрэм журамд хүлцэнгүй хандахыг шаардах ёсгүй.

Ихэнх чөлөөт програм хангамжийн лиценз нь зохиогчийн эрх дээр үндэслэдэг бөгөөд зохиогчийн эрхэд ямар төрлийн шаардлагууд тавигдаж болох тал дээр хязгаар тогтоосон байдаг. Хэрэв зохиогчийн эрх дээр үндэслэсэн лиценз нь дээр дурдсан арга замуудаар эрх чөлөөг хүндэтгэн үзэж байвал бидний хэзээ ч урьдчилан таамаглашгүй бусад төрлийн асуудлууд тулгарах нь ховор байдаг. (гэхдээ хаяа иймэрхүү асуудал тохиолддог). Зарим чөлөөт програм хангамжийн лиценз нь гэрээн дээр үндэслэдэг ба гэрээ нь илүү их хэмжээний хориг саад тавих магадлалтай байдаг. Энэ нь иймэрхүү төрлийн лиценз хүлээн зөвшөөрөмгүй хязгаартай, чөлөөт бус байх олон боломжит зам байдаг гэсэн үг юм.

Бид тохиолдож болзошгүй бүх замыг дурдах аргагүй юм. Хэрэв гэрээнд үндэслэсэн лиценз нь хэрэглэгчдээ зохиогчийн эрхэд үндэслэсэн лицензийн чадахгүй энгийн бус, энд зүй ёсны дагуу бичээгүй замаар хязгаарлавал бид үүний талаар бодох хэрэгтэй болох төдийгүй үүнийг магадгүй чөлөөт бус лиценз гэж дүгнэх болно.

“Үнэгүй тараагддаг, үнэ төлбөргүй” зэрэг үг хэллэг нь эрх чөлөөний талаар биш үнийн асуудлыг илэрхийлж байгаа тул чөлөөт програм хангамжийн талаар ярьж байх үед эдгээрийг хэрэглэхээс татгалзсан нь дээр. “Хулгай хийх санаа” гэх мэтийн зарим нийтлэг нэр томьёог та сайшаахгүй гэж найдаж байна. Эдгээр нэр томьёонуудын талаархи хэлэлцүүлэгт орохын тулд Зайлсхийх хэрэгтэй төөрөгдүүлдэг үг хэллэгүүд-г хар. Бидэнд мөн янз бүрийн хэл дээрх чөлөөт програм хангамжийн орчуулга-ын жагсаалт бий.

Эцэст нь хэлэхэд энэ чөлөөт програм хангамжийн тодохойлолтонд дурдсан шалгуурууд нь тэдгээрийг орчуулж буй хүмүүсээс нарийн ухаан шаарддагийг анхаар. Тодорхой нэг програм хангамжийн лиценз нь чөлөөт програм хангамжийн лицензээр зөвшөөрөгдөх эсэхийг тогтоохын тулд үүний утга санаа нийцэж байгаа эсэхийг тодорхойлох эдгээр шалгууруудыг үндэс болгон шүүдэг. Хэрвээ лиценз нь үндэслэлгүй хязгаарлалт багтаасан байвал бид эдгээр шалгуур дотор энэ асуудлыг урьдчилан таамаглаагүй байсан ч хамаагүй үүнийг хүлээн авахаас татгалздаг. Заримдаа лицензийн нөхцөл нь биднийг уг шаардлагыг байж болох зүйл үү үгүй юу гэдгийг тогтоон шийдвэрлэхээс өмнө хуульчтай зөвлөлдөх зэрэг хэтэрхий ноцтой асуудал үүсгэдэг. Бид шинэ асуудлын талаар дүгнэлтэнд хүрэх үедээ яагаад тодорхой нэг лицензүүд зөвшөөрөл авдаг, зарим нь авдаггүйг ойлгоход хялбар болгохын тулд эдгээр шалгууруудыг шинэчлэдэг.

Хэрэв та тодорхой нэг лицензийг чөлөөт програм хангамжийн лицензээр зөвшөөрөгдөх эсэхийг сонирхож байвал бидний лицензүүдийн жагсаалт-тай танилцана уу. Хэрэв таны хайсан лиценз тань уг жагсаалтан дээр байхгүй байвал бидэн рүү э-шуудан <licensing@gnu.org> бичин үүний талаар лавлаж болох юм.

Та шинэ лиценз бичих талаар бодож байгаа бол дээрх хаягаар э-шуудан бичин FSF-тэй холбоо барина уу. Олон төрлийн чөлөөт програм хангамжийн лицензийн хувиарлалт гэдэг нь хэрэглэгчид лицензийг ойлгоход шаардагдах илүү өргөн агуулгатай бүтээл юм. Бид таны хэрэгцээг хангах хүчин төгөлдөр чөлөөт програм хангамжийн лицензийг олж өгч тус хүргэх боломжтой байж магадгүй юм.

Хэрэв энэ нь боломжгүй бол, хэрэв танд шинэ лиценз зайлшгүй шаардлагатай байгаа бол бидний тусламжтайгаар та тухайн лиценз нь үнэхээр чөлөөт програм хангамжийн лиценз мөн эсэхийг мэдэж, төрөл бүрийн хэрэглээний асуудлуудаас зайлсхийхэд болно.


Програм хангамжаас гадна

Зааварчилгаа гэдэг програм хангамжийн тун чухал хэсэг учраас програм хангамж нь чөлөөтэй байх ёстойтой адилхан шалтгаануудаар програм хангамжийн зааварчилгаа нь чөлөөтэй байх ёстой.

Адилхан учир шалтгаанууд нь бусад төрлийн хэрэглээний бүтээлүүдийн учрыг ойлгоход хялбар болгодог. Үүнд боловсролын бүтээлүүд болон лавлагааны бүтээлүүд зэрэг хэрэгцээтэй мэдлэгийг агуулдаг бүтээлүүд орно. Wikipedia нь та бүхний хамгийн сайн мэдэх жишээ юм.

Ямар ч төрлийн бүтээл нь чөлөөтэй байж болох ба чөлөөт програм хангамжийн тодорхойлолт нь ямар ч төрлийн бүтээлд тохиромжтой чөлөөт соёлын бүтээлийн тодорхойлолт болж өргөжсөн.


Нээлттэй програм хангамж

Чөлөөт програм хангамжтай утгын хувьд ойролцоо(гэхдээ яг ижил утгатай биш) нээлттэй эх гэсэн нэр томьёог өөр нэгэн бүлэг хэрэглэж эхлээд байна. Та чөлөөт програм хангамжийг үнэ гэдгээс илүүтэйгээр эрх чөлөөний тухай ярьж байгааг нэг л сонсох юм бол энэ нь эрх чөлөөг санагдуулах тул бид чөлөөт програм хангамж гэсэн нэр томъёог илүүд үздэг. Нээлттэй гэдэг үг нь хэзээ ч эрх чөлөөг илэрхийлдэггүй.


Түүх

Бид чөлөөт програм хангамжийг тайлбарлахын тулд байнга тодорхойлолтоо шинэчлэн засварладаг. Та бүхэн нягтлан харахыг хүсвэл харж болохуйцаар тэдгээр засваруудынхаа жагсаалтыг юун дээр нь өөрчлөлт хийснийг тодорхой танилцуулсан холболтуудын хамтаар доор байрлууллаа.

  • Хувилбар 1.80 1-р эрх чөлөө зөвхөн онолын биш хэрэглээний байх ёстой...гм tivoization байхгүй
  • Хувилбар 1.77 Лицензид буцаан өөрчлөлт хийх нь боломжгүй эсэхийг шалгасан (хэдийгээр бүхлээр нь өөрчлөөгүй байсан ч)
  • Хувилбар 1.74 Гол асуудлын талаарх 4 тайлбар хангалттай тодорхой биш байх эсвэл зарим хэсэгт дурдагдсан ч бүх хэсэгт тусгагдаагүй :
    • Сайжруулалт гэдэг нь та ямар төрлийн засварласан хувилбараа нийтэд хүртээхийг уг лиценз нь хязгаарлана гэсэн үг биш юм. 3-р эрх чөлөө нь зөвхөн өөрчлөлтүүд биш өөрчилсөн хувилбаруудын түгээлтийг багтаадаг.
    • Хүчин төгөлдөр модултай нэгтгэх эрх нь тэдгээрийг зүй ёсоор лицензлэгдсэн эсэхийг илэрхийлж байгаа юм.
    • Экспорт удирдлагын талаарх гол асуудлын дүгнэлтийг нарийн тогтоосон.
    • Хүчингүй болсон хуучин лицензийг багтаасан лицензийн өөрчлөлтийг гаргасан.
  • Хувилбар 1.57 “Програм хангамжаас гадна” хэсгийг нэмсэн
  • Хувилбар 1.46 тухайн програмыг ямар ч зорилгоор ажиллууллаа гэсэн эрх чөлөөнд хэний зорилго нь чухал вэ гэдгийг тайлбарласан
  • Хувилбар 1.41 гэрээнд үндэслэсэн лицензийн тал дээр тайлбар хийсэн
  • Хувилбар 1.40 Өөрийн гэсэн засварыг хийхийн тулд бусад ашиглах боломжтой чөлөөт програм хангамжийг ашиглахад чөлөөт лиценз нь үүнийг зөвшөөрөх ёстой гэснийг тайлбарласан
  • Хувилбар 1.39 Лиценз нь таныг нийтийн хэрэглээнд тавьж байгаа програм хангамжийн хувилбаруудыг гаргахад эхээр хангахыг шаардаж болно гэдгийг тэмдэглэсэн.
  • Хувилбар 1.31 Хийсэн засварынхаа зохиогч гэдгээ тодорхойлохыг шаардах нь лицензийн хувьд зөвшөөрөгдсөн зүйл юм гэдгийг тэмдэглэсэн. Уг бичвэрт бусад жижиг тайлбарууд ч багтсан байгаа.
  • Хувилбар 1.23 Гэрээнд үндэслэсэн лицензтэй холбоотой чухал асуудлуудыг дурдсан.
  • Хувилбар 1.16 хоёртын системийн түгээлт нь яагаад чухал вэ гэдгийг тайлбарласан.
  • Хувилбар 1.11 Чөлөөт лиценз нь хувилбаруудын хуулбарыг зохиогч руу түгээхийг шаардаж болзошгүйг анхааруулсан.

Уг тодорхойлолтын гол санаанд огт хамааралгүй өөр маш олон өөрчлөлтүүд байгаа тул хувилбарын дугааруудын хооронд дурдаагүй өнгөрсөн хэсгүүд байгаа. Тэдгээр хувилбарууд дээр холболтуудыг засварлан, орчуулга нэмэх гэх мэтийн зүйлүүдийг хийсэн. Хэрэв та өөрчлөлтүүдийн жагсаалтыг бүхлээр нь үзэхийг хүсвэл бидний cvweb interface -с үүнийг харж болно.