SSH холболт тасрахаас сэргийлэх

Дусал нэвтэрхий толь-с
13:34, 24 Зургаадугаар сар 2015-ий байдлаарх Almas (Яриа | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)

Зарим ISP ба рүүтэрийн тохиргооноос болоод SSH холболт идэвхгүй тодорхой хугацаа өнгөрөхөд тасардаг. Үүнээс сэргийлэхдээ дараах тохиргоог сервер дээрээ хийж өгнө:

sudo nano /etc/ssh/ssh_config

Файлын төгсгөлд:

ClientAliveInterval 60

60 секундыг бас тохируулан өөрчилж болно. Ингээд

sudo service ssh restart

тушаалаар ssh daemon дахин ачааллана.


Хэрэглэгч тус бүрээр тохируулах бол

Хэрэв файл байхгүй байвал үүсгээд хадгалаарай.

sudo nano ~/.ssh/config

Дараах мөрийг оруулна:

Host *
  ServerAliveInterval 60

Nano текст засварлагчийг ашиглахдаа “Ctrl + o” дарж хадгалаад “Ctrl + x” дарж гарна.

sudo service ssh restart

тушаалаар ssh daemon дахин ачааллана.