"USB disk бэлдэж Ubuntu суулгах"-ны өөр хувилбарууд
11-р мөр: | 11-р мөр: | ||
2-4ГБ зайтай диск байх хэрэгтэй. Эхлээд бүх хэрэгтэй зүйлээ хуулж аваарай. Диск бэлдэх үед дээрх зүйлс нь устах учир. | 2-4ГБ зайтай диск байх хэрэгтэй. Эхлээд бүх хэрэгтэй зүйлээ хуулж аваарай. Диск бэлдэх үед дээрх зүйлс нь устах учир. | ||
− | * [https://rufus.akeo.ie/] хаягаар орж Rufus програмыг татаж авна. | + | * [https://rufus.akeo.ie/ https://rufus.akeo.ie/] хаягаар орж Rufus програмыг татаж авна. |
* | * | ||
Rufus програмаа нээгээд 'Device' хэсэгт USB дискээ тохируулж өгнө | Rufus програмаа нээгээд 'Device' хэсэгт USB дискээ тохируулж өгнө |
12:46, 3 Дөрөвдүгээр сар 2017-ий байдлаарх засвар
Ubuntu татаж авах
https://www.ubuntu.com/download/desktop хаягаар ороод шууд Download дарж татаж авч болох ч энэ нь Монголын толин сервер хуучирснаас болоод заримдаа татаж болдоггүй. Ийм тохиолдолд Your download should start automatically. If it doesn’t, download now. гэсэн дээр дарж татаж авч болно.
Эсвэл https://www.ubuntu.com/download/alternative-downloads хуудас руу орж Torrent-оор татах юм уу эсвэл https://launchpad.net/ubuntu/+cdmirrors хуудас руу ороод аль нэг Mirror буюу толин сервер (хуулбар) сонгож ороод дамжиж хавтаснуудыг нээж байгаад орж татаж болдог.
Дээрх байдлаар Ubuntu-гийн .iso файлаа татаж авсан бол USB flash диск дээр хуулж бэлдэнэ.
USB flash диск бэлдэх
2-4ГБ зайтай диск байх хэрэгтэй. Эхлээд бүх хэрэгтэй зүйлээ хуулж аваарай. Диск бэлдэх үед дээрх зүйлс нь устах учир.
- https://rufus.akeo.ie/ хаягаар орж Rufus програмыг татаж авна.
Rufus програмаа нээгээд 'Device' хэсэгт USB дискээ тохируулж өгнө
'FreeDOS' гэсний хажуугийн CD-ний зураг дээр дарж татаж авсан Ubuntu....iso файлаа сонгож Open дарж оруулаад Start товч дарж эхлүүлнэ.
Syslinux software татаж авах анхааруулга асуулт гарч ирэхэд Yes гээд үргэлжлүүлнэ.
ISO image mode асуухад OK дарж үргэлжлүүлнэ.
USB диск зөв сонгосон эсэх, мөн дээрх зүйл устах анхааруулга гарч ирэхэд OK дарж үргэлжлүүлнэ.
Ингээд дуусахад таны USB flash диск бэлэн болно.
CMOS буюу BIOS-ын тохиргоон дээрээ USB дискнээс boot уншихаар тохируулаад компьютераа асаахад Ubuntu-гийн суулгац эхлэх ёстой. Энэ тохиргоо нь компьютер бүрт өөр байдаг.