"Гар (keyboard)"-ны өөр хувилбарууд
(Шинэ хуудас: Компьютерийн гар буюу keyboard нь оролтын төхөөрөмж бөгөөд, тусгай тэмдэгт илэрхийлэх болон команд…) |
|||
29-р мөр: | 29-р мөр: | ||
====Системийн болон туслах товчлуур==== | ====Системийн болон туслах товчлуур==== | ||
Esc, Enter, PrtScrn, Pause break, windows(лого), зэрэг товчлуурыг системийн товчлуурт авч үзнэ, Эдгээрийн тусламжтайгаар DOS болон зарим програмчлалын хэлэнд ашиглах, мөн старт цэс гаргах болон дэлгэцийн зургийг буулгах зэрэг системийн удирдлагад ашиглана. Туслах товчлууруудад хажуугийн тоон товчлуурууд, зарим гаранд байх хэл сонгох товч, Компьютерийг унтраах, хүлээлгийн горимд оруулах зэрэг товчлуурыг хэлж болно. | Esc, Enter, PrtScrn, Pause break, windows(лого), зэрэг товчлуурыг системийн товчлуурт авч үзнэ, Эдгээрийн тусламжтайгаар DOS болон зарим програмчлалын хэлэнд ашиглах, мөн старт цэс гаргах болон дэлгэцийн зургийг буулгах зэрэг системийн удирдлагад ашиглана. Туслах товчлууруудад хажуугийн тоон товчлуурууд, зарим гаранд байх хэл сонгох товч, Компьютерийг унтраах, хүлээлгийн горимд оруулах зэрэг товчлуурыг хэлж болно. | ||
+ | [[Ангилал:Техник_хангамж]] |
22:46, 13 Нэгдүгээр сар 2010-ий байдлаарх одоогийн засвар
Компьютерийн гар буюу keyboard нь оролтын төхөөрөмж бөгөөд, тусгай тэмдэгт илэрхийлэх болон команд өгөх товчлуурууд, тэдгээрийг электрон сигналд хувирган цааш дамжуулах схем бүхий хавтан, дамжуулагч утаснаас бүрдэл болно. Энгийнээр ойлгох юм бол Компьютерийн гар дээрх тэмдэгт бүхий товчлуур дээр дарахад тухайн илэрхийлэх тэмдэгтийн утга компьютерт электрон сигнал байдлаар очиж дэлгэц дээр гарна. Ихэнх Компьютерийн гар цагаан толгойн үсэг болон тоо тэмдэгүүдээс бүтдэг бa, жирийн хэрэглээнд бичиг баримт боловсруулахад хэрэглэгддэг. Орчин үеийн Компьютерийн гар нь үсэг тоо тэмдэгээс гадна түгээмэл хэрэглэдэг компьютерын команд, зөвхөн тоглоомонд зориулсан товчлуурууд, медиа тоглуулах болон интернэтэд ашиглахад хялбаршуулсан товч зэргийг суурилуулж өгсөн байдаг.
Нэр төрөл
Компьютерийн гарыг хэрэглэх зориулалт, бүтээсэн технологи зэргээр нь хэд хэдэн ангилалд оруулж болно.
Энгийн Компьютерийн гар
Ширээний компьютерт зориулсан стандарт 101-105 товчлуур бүхий виндовс үйлдэлийн системд зориулсан гар. Энэ нь Англи цагаан толгойн 26 үсэг болон тоо, тэмдэгт болон 12 хүртэл дугаарласан функцын товч, бусад туслах болон гүйцэтгэх товч зэргээс бүрдэнэ.
Мултимедиа болон тоглоомын зориулалттай гар
Энэ төрлийн гар нь стандарт товчлуураас гадна дээр өгүүлсэн медиа тоглуулах болон интернэт ашиглах товчлуур, тоглоомонд хэрэглэгдэх тусгай зориулалтын товч, товчны хослолоор гүйцэтгэдэг командыг нэг даралтаар гүйцэтгэх товч зэргийг нэгтгэсэн байна.
Thumb sized буюу мини гар
Халаасны болон жижигрүүлсэн зөөврийн комьютерт зориулсан гар. Жижиг товчлууруудтай байх бөгөөд smart phone, халаасны компьютер зэрэгт ашиглана.
Зөөврийн компьютерт зориулсан гар
Зөөврийн компьютерт зориулан жижигрүүлсэн хувилбар бөгөөд ихэнхдээ хажуугийн тоон өгөгдөл оруулах хэсэг байдаггүй ба бусад товчлуурыг хооронд нь шахаж байрлуулсан байна.
Numeric буюу Тоон өгөгдөл оруулах гар
Зөөврийн компьютер болон нэмэлтээр тоон өгөгдөл оруулах шаардлагатай үед хэрэглэнэ. Цифр болон математикийн үйлдэл хийх үндсэн тэмдэг, заагч крусор болон тоон гарыг түгжих товч зэрэг нэмэлтээр байрласан байж болно.
Хийсвэр болон мэдрэгч дэлгэцэн гар
Компьютерийн гарыг бүтээсэн технологиор нь олон төрөлд ангилж болно. Мэдрэгч дэлгэцэн гар нь тусгай нарийн мэдрэгч бүхий хавтангийн (touch panel) технологийг ашигласан Компьютерийн гар юм. Хийсвэр Компьютерийн гар нь Компьютер болон түүнтэй адил бусад машинуудад суурилуулсан бодит бус гар бөгөөд энгийн персонал компьютерын виндовс үйлдэлийн системд байдаг "on-screen keyboard" аар төсөөлөх хэрэгтэй. Түүнчлэн үйлчилгээний газруудад байдаг автомат бүртгэлийн болон хайлтын машинуудад мэдээлэл оруулах гарыг мөн хийсвэр гар гэж үзэж болно.
Foldable болон Инфра улаан туяан гар
Foldable гар гэдэг нь зөөвөрлөхөд маш хялбар, эвхэгддэг, эсвэл нугалардаг Компьютерийн гарыг хэлэх бөгөөд зарим хүмүүс хэрэглэдэг хуйларан нугалж болдог резинээр бүрсэн гарыг foldable гар гэж хэлж болно. Ийм гарны давуу тал нь зөөвөрлөхөд зай эзлэхгүй бөгөөд уснаас сайн хамгаалагдсан байдаг бол сул тал нь товчлуурын даралтын таатай эвтэйхэн байдал нь энгийн гарыг гүйцэхгүй.Инфра туяаг технологидоо ашигласан гар нь хоосон хавтгай тэгш гадрага дээр Компьютерийн гарын товлуурыг инфра улаан туяаны тусламжтайгаар тусгаж мөн мэдэрч ажилладаг гар юм.
Үзэмж (layout)
Layout буюу Компьютерийн гарын үзэмж гэдэг нь улс бүрийн цагаан толгойн үсгийн дараалалыг ихэвчлэн стандарт QWERTY үзэмжид тохируулан тус тусын стандартыг гаргасан байдаг. Жишээлбэл Герман стандартын гар QWERTZ, Франц үзэмжийн гар AZERTY гэх мэт байх жишээтэй. Харин манай Монгол гарын стандарт үзэмж бол ФЦУЖЭ гэсэн дараалалаар тохируулсан байдаг. Эдгээр дараалал нь Компьютерийн гарын үсгийн дээд эгнээний хамгийн эхний таван үсгээр илэрхийлээд байгааг та анзаарсан байх. Түүнчлэн тухайн хэрэглэгч хүсэл сонирхолоосоо хамаараад өөр стандартын Компьютерийн гарын үзэмж ашиглах тохиолдол байдаг. Жишээ нь Дусал гарын драйвер.
Товчлуурууд
Компьютерийн гарын товчлуурын үндсэн үүргийг авч үзвэл:
Үсэг тоо болон тэмдэгт
Эдгээр товчийг ашиглан бичиг баримт боловсруулах, засварлах болон бусад програмд ашиглана. Үсэгэн тэмдэгтийг Capslock болoн shift товчны тусламжтайгаар том жижиг хэлбэрээр бичиж болох бөгөөд space bar товчоор зай авах. back space болон delete товчоор бичсэн тэмдэгтийг устгана.
Тохируулгын болон функцын товчлуур
f1 - f12 дугаарлал бүхий товчлуур болон Control, shift, Alt зэрэг товчлуурыг хэлнэ. Эдгээрийг ихэвчлэн хосолсон даралтаар дарж үйлдэл гүйцэтгэнэ. Жишээ нь alt+f4 хослолоор идэвхитэй байгаа цонхыг хаах. Виндовсын орчинд ctrl+Esc хослолоор старт цэсийг гаргах гэх мэт.
Удирдах товчлуур
Page up, Page down, Home, End болон заагч крусор, tab, insert, delete зэрэг товчлуурууд орно. Эдгээр товчоор нээгдсэн цонх хооронд шилжих, дээш доош гүйлгэх зэрэг удирдах үүргийг гүйцэтгэнэ. Caps lock Numlock болон ScrLock товчлуурыг мөн адил удирдах товчлуурт авч үздэг.
Системийн болон туслах товчлуур
Esc, Enter, PrtScrn, Pause break, windows(лого), зэрэг товчлуурыг системийн товчлуурт авч үзнэ, Эдгээрийн тусламжтайгаар DOS болон зарим програмчлалын хэлэнд ашиглах, мөн старт цэс гаргах болон дэлгэцийн зургийг буулгах зэрэг системийн удирдлагад ашиглана. Туслах товчлууруудад хажуугийн тоон товчлуурууд, зарим гаранд байх хэл сонгох товч, Компьютерийг унтраах, хүлээлгийн горимд оруулах зэрэг товчлуурыг хэлж болно.