"Хэмжээсүүд"-ны өөр хувилбарууд
32-р мөр: | 32-р мөр: | ||
== Холбоосууд == | == Холбоосууд == | ||
+ | *[[Тооцоолуурт мэдээллийг хэрхэн хадгалдаг вэ?]] | ||
*Бодлогын хариултыг [http://forum.dusal.net дусал самбарт] асууж болно ;) | *Бодлогын хариултыг [http://forum.dusal.net дусал самбарт] асууж болно ;) | ||
[[Ангилал:Анхан_шатны_ойлголтууд]] | [[Ангилал:Анхан_шатны_ойлголтууд]] |
09:44, 3 Аравдугаар сар 2009-ий байдлаарх одоогийн засвар
Тооцоолуурт хэмжээг илэрхийлэх үндсэн нэгж нь бит (bit) болон байт (byte) юм. Бит нь 0 буюу 1 гэж илэрхийлэгдэх "хоосон" буюу "байгаа" гэдгийн аль нэгийг илэрхийлэх хамгийн бага нэгж юм. Эдгээр 0 болон 1-үүдийн дарааллаар кодлон тооцоолуурт ямарваа зүйлс хадгалагдаж байдаг. Цэнэгтэй болон цэнэггүй дарааллыг програмчилснаар тооцоолол явуулж компьютер маань "тооцоолж" байдаг. Харин 1байт нь 8биттэй тэнцүү.
Илэрхийлэл
- b - bit (бит)
- B - Byte (байт)
- kb - kilobit (килобит)
- KB- kilobyte (килобайт)
Үржүүлэх хэмжээсүүд
бит болон байт үржүүлэх хүснэгт | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
Тайлбар, жишээ
- 1MB = 1024B
- 1MB = 1024KB = 1024 x 1024B буюу 1048576B
- 1GB = 1024MB = 1048576KB = 1073741824B
Компьютерт ихэвчлэн хэрэглэгддэг 128kbps MP3 форматаар 1 дуу нь ойролцоогоор 3-5мегабайт (MB) байдаг. Тэгээд бодвол 1GB (гигабайт) хэмжээтэй зөөврийн дискэнд ойролцоогоор 200-340 орчим дунджаар 250 орчим дуу багтах нь.
Харин 1 CD 700MB багтаамжтай, 1 DVD диск 4.7GB орчим багтаамжтай байдаг. 1 цаг 30 минутын нэг киног CD дээр шахаж багтааж бичиж болдог бол сайн нарийвчлалтайгаар бүтэн DVD дүүрэн ч бичигдсэн байх нь байдаг.
Харин хатуу диск бол маш их багтаамжтай бөгөөд одоо өргөн хэрэглэгдэж байгаа нь 80GB - 500GB хатуу дискнүүд байна.
За тэгвэл таниар бодлого бодуулъя.
Бодлого 1: 256байт нь хэдэн биттэй тэнцүү вэ?
Бодлого 2: 80GB хэмжээтэй Seagate фирмийн үйлдвэрлэсэн хатуу дискэнд бүгд ижил 700MB хэмжээтэй кинонууд дүүртэл нь хуулсан бол дискэн дээр хэдэн кино байгаа вэ?
Холбоосууд
- Тооцоолуурт мэдээллийг хэрхэн хадгалдаг вэ?
- Бодлогын хариултыг дусал самбарт асууж болно ;)