Нээлттэй эх

Дусал нэвтэрхий толь-с
(Open source-с чиглүүлэгдэв)

Оршил

Нээлттэй эх гэдэг нь зөвхөн эх кодод хандах эрхтэй байна гэсэн үг биш юм. Нээлттэй эхийн програм хангамжийн түгээх заалтууд нь дараах шаардлагыг хангаж байх ёстой. Үүнд:

Чөлөөт түгээлт

Лиценз нь програм хангамжийг олон эх үүсвэрээс ирсэн бусад програмуудыг агуулсан цогц програм хангамжийн бүрэлдэхүүн болгон худалдах эсвэл бэлэглэхийг хязгаарлах ёсгүй. Лиценз нь ийм төрлийн худалдаанаас оюуны өмч ашигласны төлбөр эсвэл бусад төрлийн төлбөр шаардах ёсгүй.

Эх код

Програм нь эх кодыг агуулсан байх ёстой ба эх кодыг эмхэтгэсэн хэлбэрийн нэгэн адил түгээхийг зөвшөөрөх ёстой. Хэрэв бүтээгдэхүүн нь эх кодын хамт түгээгдээгүй тохиолдолд эх кодыг үйлдвэрлэлийн зардлаас илүүгүй үнээр олж авах болон интернэтээс үнэ төлбөргүй татаж авах заавартай байх ёстой. Эх код нь програмчинд програмыг өөрчлөхөд таатай хэлбэрт байх ёстой. Санаатайгаар балласан эх код зөвшөөрөхгүй. Препроцессорын эсвэл орчуулагчийн гаралтууд зэрэг завсрын хэлбэрүүд зөвшөөрөгдөхгүй.

Үүсмэл бүтээл

Лиценз нь өөрчлөлт болон үүсмэл бүтээлийг зөвшөөрөх ёстой бөгөөд тэдгээрийг эх програм хангамжийн лицензтэй ижил зүйл заалтаар түгээхийг зөвшөөрөх ёстой.

Зохиогчийн эх кодтой нийцтэй байх

Зөвхөн эх кодыг хөрвүүлэх үед өөрчлөх зорилгоор “патч файл”-ыг хамт түгээхийг зөвшөөрсөн лицензтэй бол лицензид эх кодыг өөрчлөн түгээхийг хориглож болно. Лиценз нь өөрчилсөн эх кодтой програм хангамжийг түгээх эсэхийг тодорхой заах ёстой. Дагавар бүтээлийг эх програмаас өөрөөр нэрлэх эсвэл хувилбарын дугаарыг өөрчлөхийг лицензээр шаардаж болно.

Хувь хүн болон хэсэг бүлгийг ялгаварлан гадуурхахгүй байх

Лиценз аливаа хувь хүн болон хэсэг бүлгийг ялгаварлан гадуурхахгүй байх ёстой.

Зорилгын хүрээгээр ялгаварлан гадуурхахгүй байх

Лиценз нь хэнийг ч тухайн програм хангамжийг ямар нэгэн үйл ажиллагааны зорилгын талбарт хэрэглэхээс хамааран хориглож болохгүй. Жишээ нь, програм хангамжийг бизнесийн зорилгоор хэрэглэх буюу генетикийн судалгаанд ашиглахаас гэх мэтчилэн ашиглахыг хориглож болохгүй.

Лицензийг түгээх

Програм хангамжид холбогдох эрх нь програм хангамжийн түгээсэн хэн бүхэнд тэдгээр талуудаас дахин лицензчилал шаардалгүйгээр хангагдах ёстой.

Лиценз нь бүтээгдэхүүн тусгайлсан байхыг хориглоно

Програм хангамжид холбогдох эрх нь тухайн програмын өөр ямар нэг тодорхой програмын багцын хэсэг байхад тулгуурласан байж болохгүй. Програм хангамжийг нь тухайн багцаас салган тухайн програмын лицензийн дагуу хэрэглэн түгээсэн нөхцөлд, програм хангамжийг түгээсэн бүх талуудын хувьд эх програм хангамжийг түгээсэн нөхцлийн адил эрхтэй байх ёстой.


Лиценз нь бусад програм хангамжуудыг хязгаарлахгүй

Лицензийн дагуу түгээгдэж байгаа програм хангамж нь бусад өөр програм хангамжуудтай түгээгдэхийг лицензээр хориглох ёсгүй. Жишээ нь, лицензийн түгээгдсэн сувгаар түгээгдэж буй бусад програм хангамжуудыг нээлттэй кодтой програм хангамж байхыг шаардах ёсгүй.


Лиценз нь технологийн хувьд ялгаваргүй байна

Лицензийг аль ч хэлбэрээр түгээсэн аливаа нэг технологи болон интерфейсийг урьдчилан тодорхойлж болохгүй.

Холбогдох вэб хуудсууд