GNU screen гарын авлага

Дусал нэвтэрхий толь-с

GNU Screen буюу screen багаж нь бүрхүүлийн орчинд олон цонх нээх зэрэг боломжуудыг олгож таны бүтээмжийг үлэмж нэмэгдүүлэх хүчирхэг багаж юм. Энэхүү гарын авлага нь үндсэн ойлголтууд, хэрэгцээт тушаалуудын талаар танилцуулах болно.

byobu нь screen багажын илүү өргөтгөн сайжруулсан хувилбар бөгөөд цонхны доод хэсэг нээлттэй байгаа цонхнуудын жагсаалт, Ubuntu хувилбар болон системийн талаар хэрэгцээтэй мэдээллүүдийг харуулдаг. Энэхүү гарын авлага дахь ойлголт, тушаалууд мөн адил хамаарах болно.


Яагаад screen гэж?

Бүрхүүл нь Юникс төрлийн системүүдийн хүчирхэг багаж боловч олон цонх нээх боломжгүй гэх мэт тодорхой хэмжээний хязгаарлалттай байдаг. Хэдийгээр хэрэглэгчийн график интерфэйс үүсч цонхны асуудлыг зарим нэг хязгаарлалт, бэрхшээлүүд байсаар байна. Жишээ нь,

  • Бүрхүүл дээр нэгэн зэрэг олон юм хийхэд олон график цонх эсвэл тааб нээж хооронд нь шилжих залхуутай, бас төөрөгдөх байдал.
  • Нэг сервер дээр нэгэн зэрэг олон юм хийхийн тулд олон холболт үүсгэх, олон удаа нэвтрэх.
  • Холболтыг тасалсан ч хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх.

Энэ бүх асуудлыг screen шийдэж байгаа бөгөөд дараах боломжыг олгоно. Үүнд:

  • нэг холболтод олон бүрхүүлийн цонх нээх.
  • цонхнуудыг нэрлэх.
  • холболт тасарсан ч тушаалыг үргэлжлүүлэн ажиллуулах
  • тасарсан холболтод эргэж холбогдон ажиллах


Суулгах

yum install screen
sudo apt-get install screen

Ашиглах жишээ

Багажыг ашиглахын тулд зөвхөн screen гэсэн тушаалыг оруулах хэрэгтэй ба энгийн бүрхүүл эсвэл угтах дэлгэц гарч ирэх болно. Энэ нь өмнөх бүрхүүлтэй яг ижил бөгөөд өмнө нь хийж байсан бүх зүйлсийг хийх боломжтой. Харин screen ямар боломжтойг мэдрэхийн тулд доорх жишээгээр ашиглаж үзье.

Одоо ажиллаж байгаа screen дотроо top гэсэн тушаалыг оруулж системийн ачаалал, ажиллагааг үзэж болно. Үүнээсээ гаралгүй өөрийн системийг хэр удаан хугацаанд асаалттай байгааг үзэхийг хүсвэл ctrl-a c гэсэн гарын хослолыг оруулж шинэ цонх үүсгэж uptime тушаалыг оруулж болно. Харин өмнөх top ажиллаж байгаа цонх руу шилжихдээ ctrl-a ctrl-a хослолыг ашиглаж болно. Энэ маягаар хэдэн ч цонх үүсгэж болох бөгөөд үүсгэсэн байгаа цонхны жагсаалтаас аль нэг рүү шилжихийн тулд ctrl-a ", ажиллаж буй цонхоо хаахыг хүсвэл ctrl-a k хослолыг ашиглана уу. Хэрэв жагсаалт дахь цонхны нэрс бүгд ижил байвал идэвхитэй цонхны нэрийг солихдоо ctrl-a A товчлолыг ашиглаж болно.

Олон зэрэг ажил хийж байхад цонхны хооронд шилжилгүй нэг дэлгэцэнд бүгдийг харах боломжтой. Ингэхдээ ctrl-a S эсвэл ctrl-a | гэсэн хослол ашиглан дэлгэцийг хөндлөн эсвэл босоогоор хуваах, хуваалтуудад дурын цонх гарган ажиллах боломжтой. Босоог нь хөндлөн, хөндлөнг нь босоогоор хуваах буюу дэлгэцийг нийт 4 хуваах боломжтой. Хуваалт хооронд ctrl-a Tab хослолыг ашиглах бөгөөд бусад хуваалтуудыг арилгахдаа ctrl-a Q хослолыг ашиглаж болно.

Зарим тохиолдолд хийж байгаа зүйлээ дуусгалгүй screen-ээс гарах эсвэл холболтоо таслах, эргэн холбогдож үргэлжлүүлэх хэрэгцээ гардаг. Энэ үед ctrl-a d хослолыг ашиглан гарах бөгөөд эргэж холбогдохдоо screen -r тушаалыг оруулахад хийж байсан бүх зүйл хэвээр гарч ирэх болно.


screen -list - идэвхитэй үлдээсэн screen -уудын жагсаалт.

screen -r <label> - <label> гэсэн идэвхитэй screen рүү холбогдох.

screen -S <label> - <label> нэртэйгээр screen эхлүүлэх.

screen -t <name> - screen эхлүүлэхдээ <name> нэртэй цонх үүсгэх

screen -x - олон хэрэглэгчийн горимд ажиллуулах

screen -L - дэлгэцийн бүх гаралтыг файл руу бичих.


Тушаалууд

Доорх тушаалуудад жижиг том үсэг ялгаатай болохыг анхаарна уу.


Цонхтой ажиллах

ctrl-a c - шинэ цонх үүсгэх

ctrl-a k - цонхыг хаах

ctrl-a ctrl-a - өмнөх ажиллаж байсан цонхонд шилжих

ctrl-a w - цонхнуудын жагсаалтыг доод хэсэгт харуулна

ctrl-a <тоо> - <тоо> дугаар цонх руу шилжих

ctrl-a " - цонхнуудын жагсаалтаас сонгох боломж

ctrl-a n - жагсаалт дахь дараагийн цонх руу шилжих

ctrl-a p - жагсаалт дахь өмнөх цонх руу шилжих

ctrl-a A - цонхонд нэр өгөх. (том A)


Дэлгэц хуваах

ctrl-a S - дэлгэцийг хөндлөнгөөр хуваах. шинэ хуваалтад шинэ цонх үүсгэх хэрэгтэй.

ctrl-a | - дэлгэцийг босоогоор хуваах.

ctrl-a Tab - дэлгэцийн хуваалт хооронд шилжих.

ctrl-a Q - одоо ажиллаж буйгаас бусад хуваалтыг арилгана.

ctrl-a X - одоо ажиллаж буй хуваалтыг арилгана.

ctrl-a C - дэлгэц цэвэрлэх. (том C)

ctrl-a :resize <numlines> - одоо ажиллаж буй хуваалтыг <numlines> мөрний өндөртэй болгоно.


Бусад

ctrl-a h - дэлгэцэн дэх зүйлсийг файл руу бичих.

ctrl-a H - дэлгэцийн гаралтуудыг файл руу бичих.

ctrl-a d - screen-г хаалгүй гарах

ctrl-a t - цаг харуулах

ctrl-d - бүр мөсөн гарах

ctrl-a x - дэлгэц түгжих

ctrl-a ? - тушаалуудын жагсаалт болон товч тайлбар

ctrl-a @ - юу ч хийхгүй.

C-a <Esc>

To start or stop monitoring the current window for 30 seconds of silence, type C-a _; to start or stop monitoring a window for activity, type C-a M.



de, use:

ctrl+a [: Enables copy mode.

Now you can move the cursor around. To start highlighting text, press space or enter. Once you're done with highlighting, press space or enter again. This will copy highlighted text to a buffer. To paste it, use:

ctrl+a ]: Pastes buffer.

You may also paste from or to a file, to do so:

ctrl+a <: Reads paste buffer from a file. ctrl+a >: Writes paste buffer to a file.


Холбоосууд

http://fosswire.com/post/2008/08/video-tutorial-getting-started-with-gnu-screen/

http://www.gnu.org/software/screen/

http://jmcpherson.org/screen.html

http://magazine.redhat.com/2007/09/27/a-guide-to-gnu-screen/