USB disk бэлдэж Ubuntu суулгах

Дусал нэвтэрхий толь-с

Ubuntu татаж авах

https://www.ubuntu.com/download/desktop хаягаар ороод шууд Download дарж татаж авч болно. Хэрэв болохгүй өөр хуудас руу орвол Вэб хөтчийн буцах товчоор буцаад Your download should start automatically. If it doesn’t, download now. гэсэн дээр дарж татаж авч болно. Учир нь Монголын толин сервер хуучирснаас болоод шинэчлэгдээгүй тул хуучин байсан хаяг руу ханддаг.

Эсвэл https://www.ubuntu.com/download/alternative-downloads хуудас руу орж Torrent-оор татах юм уу эсвэл https://launchpad.net/ubuntu/+cdmirrors хуудас руу ороод аль нэг Mirror буюу толин сервер (хуулбар) сонгож ороод дамжиж хавтаснуудыг нээж байгаад орж татаж болдог.

Дээрх байдлаар Ubuntu-гийн .iso файлаа татаж авсан бол USB flash диск дээр хуулж бэлдэнэ.

USB flash диск бэлдэх

2-4ГБ зайтай диск байх хэрэгтэй. Эхлээд бүх хэрэгтэй зүйлээ хуулж аваарай. Диск бэлдэх үед дээрх зүйлс нь устах учир.

Rufus програмаа нээгээд 'Device' хэсэгт USB дискээ тохируулж өгнө

Download-desktop-usb-windows-1.jpg


'FreeDOS' гэсний хажуугийн CD-ний зураг дээр дарж татаж авсан Ubuntu....iso файлаа сонгож Open дарж оруулаад Start товч дарж эхлүүлнэ.

Download-desktop-usb-windows-2.jpg


Syslinux software татаж авах анхааруулга асуулт гарч ирэхэд Yes гээд үргэлжлүүлнэ.

Download-desktop-usb-windows-3.jpg


ISO image mode асуухад OK дарж үргэлжлүүлнэ.

Download-desktop-usb-windows-4.jpg


USB диск зөв сонгосон эсэх, мөн дээрх зүйл устах анхааруулга гарч ирэхэд OK дарж үргэлжлүүлнэ.

Download-desktop-usb-windows-5.jpg


Ингээд дуусахад таны USB flash диск бэлэн болно.

Download-desktop-usb-windows-7.jpg


CMOS буюу BIOS-ын тохиргоон дээрээ USB дискнээс boot уншихаар тохируулаад компьютераа асаахад Ubuntu-гийн суулгац эхлэх ёстой. Энэ тохиргоо нь компьютер бүрт өөр байдаг.